С.Чинзориг 2017.11.20 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудтай хамтарна

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудтай хамтарна

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг НҮБ-ын Хүүхдийн сан болон Азийн Хөгжлийн банкны хамтарсан багийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман, Азийн Хөгжлийн банкны  Нийгмийн хөгжлийн салбарын техникийн зөвлөх Венди Валкер, Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёоланда Фернандес Лоттен, НҮБ-ын Хүн амын сангийн Эрүүл мэнд, эдийн засгийн зөвлөх Андерсон Стансиолу болон Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара, Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн нийгмийн бодлогын мэргэжилтэн Жан Фан нар оролцож Монгол Улсын нийгэм эдийн засагт тулгамдаад буй асуудлуудын талаар санал солилцож Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлэх зорилготой байгаа талаараа ярилцлаа.

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хэнийг ч орхигдуулахгүй гэсэн зорилтыг удирдлага болгон эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд нийгэм болон байгаль орчны  салбарт дүн шинжилгээ хийх замаар бодитой,үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа илэрхийлсэн юм.

С.Чинзориг сайд олон улсын байгууллагынхны тавьсан асуудлууд болон Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад хийж байгаа зарим ажлын талаар тодорхой мэдээллийг өгч байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд олон улсын байгууллагуудын санал санаачилга, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор холбогдох салбаруудад хийгдэж буй судалгаанд яамны зүгээс хамтарч ажиллах боломжтой гэдгийг хэлсэн юм.