Батболд.Су Энхболд.М Учрал.Н Амарсайхан.С Оюунчимэг.М Мөнх-Оргил.Ц Ц.Нямдорж Ж.Мөнхбат Ж.Ганбаатар Г.Тэмүүлэн Я.Содбаатар Д.Оюунхорол А.Цогцэцэг 2017.11.21 | Телевиз: МҮОНТВ, Телевиз: МОНГОЛ TV

МАН-ын XXVIII Их хурал Итгэл, Зүтгэл, Хариуцлага уриан дор эхэллээ

Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгч

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал яг одоо Соёлын төв өргөөнд эхэллээ.

Монгол Ардын Намын XXVIII Их хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд XXVIII Их хуралд төөлөлөгчөөр сонгогдсон намын гишүүд, хурлын нээлтэд оролцож буй зочдод талархал илэрхийлсэн юм.

МАН-ын XXVIII Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Ардын Намын үндсэн дүрмэнд заагдсаны дагуу Монгол Ардын Намын Их хурлыг Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн өвлийн эхэн сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр хийе гэж товлосон билээ.

Товлосон өдөр өнөөдөр тохиож байна. Ээлжит Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон журмын нөхөд, Их хурлын нээлтэд оролцож буй зочид төлөөлөгчид Та бүхний ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!” гэлээ. Ийнхүү Монгол Ардын Намын XXVIII Их хурал эхэллээ.

МАН-ын их хурлын төлөөлөгчид эв нэгдэл шинэчлэлийг хүсч байна

Намын дүрмийн өөрчлөлт, боловсон хүчний шинэчлэл, дотоод шинэчлэлийн талаар гишүүд ийн хэлэв.