Сүхбаатар.Ж Хаянхярваа.Д 2010.03.31

Орон нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулна

Орон нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулна

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа нар Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Орон нутгийг хөгжүүлэх, цаашлаад бүс нутгийн эдийн засгийн чадавхи сайжруулахын тулд Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг бодитой болгож, зохицуулалтуудыг нэг мөр томъёолж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчинг бүрдүүлэх нь нэн чухал гэж үзэж буйгаа энэхүү хуулийн төслийг санаачлагчид илэрхийллээ. Дээрх хуулийн төсөлд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн төсөвт түүнтэй тэнцэхүйц хэмжээгээр нэмж хуваарилах заалт нэмж оруулахаар тусгасан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учрахгүй ба орон нутгийн эдийн засгийн чадавхи сайжирч, тэр хэмжээгээр ард түмний аж амьдралд таатай нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.