2017.11.23

Найрамдлын дархан лиг 2017 эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилсан "ШИНЭ ДАРХАН" хөтөлбөрийнхөө хүрээнд Дарханы оюутан залуусын оюуны боловсролыг дэмжих үүднээс шат шатны арга хэмжээг хэрэгжүүлдэг билээ.

Энэ удаад Дархан хотын залуусын спортын чадвар чадамжийг дээшлүүлэх, үүгээр дамжуулж тэдгээрийн харилцаа холбоог сайжруулах цаашлаад Дархан хотын шилдэг сагсан бөмбөгчдийн дараа үеийг бэлтгэх зорилготойгоор "НАЙРАМДЛЫН ДАРХАН ЛИГ 2017" тэмцээнийг эхлүүлжээ.

Лигийн албан ёсны нээлтийн арга хэмжээг өчигдөр буюу 2017.11.22-ний өдөр зохион байгуулсан байна. Нээлтийн арга хэмжээнд шилдэг залуусаар хүчээ зузаатгасан "Гарьд" баг "Дархан лигийн шигшээ" багтай нөхөрсөг тоглолт хийж хөгжөөн дэмжигч үзэгчиддээ бэлэг барьжээ.

"НАЙРАМДЛЫН ДАРХАН ЛИГ 2017" тэмцээнд Дархан-Уул аймгийн харъяалалтай шилдэг 8 багийн 100 гаруй залуус хүч чадал авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тус лигийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тэмцээн 7 хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригуудад Алдар спорт хорооны зааланд 19:00-22:00 цагийн хооронд явагдах аж.