Бат-Эрдэнэ.Б Оюунхорол.Д Энх-Амгалан.Л 2017.11.24 | Сайт: Vip76.mn

ОХУ-аас оруулж ирэх өвс, тэжээлийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлнө

ОХУ-аас  оруулж ирэх өвс, тэжээлийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлнө

УИХ-ын чуулганаар Засгийн газраас 2017.11.17 өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслөөр Байгалийн давагдашгүй хүчин зүйл гангийн улмаас ургац алдаж хэрэгцээт хүнсний буудайнхаа 40 гаруй хувийг дотоодын ургацаас хангах хэмжээний ургац хураан авч байгаа тул цаашид гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс,  225.0 мянган тонн хүнсний, 10.0 мянган тонн үрийн буудайг гаалийн албан татвараас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм.

Байнгын хорооны санал дүгнэлтийн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уншиж танилцууллаа. 

Төслийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 60 сая малаа гаднаас тэжээл авч тэжээнэ гэж байхгүй шүү дээ. 

Б.Бат-Эрдэнэ: Асуудлыг дэмжиж байна. Ер нь Гаалийн албан татвараас чөлөөлөх хууль ямар ямар асуудлаар, хэдэн хууль гарсан байна вэ? Энэ нь улсын төсвийн орлого бүрдүүлэлтэд хэрхэн нөлөөлж байгаа талаар тоо байна уу? 

Манай улс дотооддоо хадлан, тэжээлээ тариалах  боломжтой. Салбарын яам энэ дотоод нөөц бололцоогоо дайчлах чиглэлээр ямар ажлуудыг хийх вэ? ОХУ-аас хадлан тэжээл авна гэж байна. Гэхдээ нэг удаа авч болох байх.Гэхдээ 60 сая малаа гаднаас тэжээл авч тэжээнэ гэж байхгүй шүү дээ. 

Өвч тэжээлгүй байдлаас болж хамгийн их өртөж байгаа аймгууд бол Хэнтий, Сүхбаатар аймгууд. Аймгийн малчид өөрсдөө хадлан тэжээлээ авах боломжгүй, цаг хүндэрвэл малаа бэлчээх бэлчээргүй байна. Гаднаас орж ирсэн тэжээл, хадланг хэрхэн аймгуудад хувиарлах вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хариулав: Элдэв төрлийн хөнгөлөлт, чөлөөлт хавтгайрлаа гэж ярьдаг. Үүний дагуу өнгөрсөн Засгийн газар Сангийн яам,  ТЕГ дээр ажлын хэсэг байгуулагдаад татварын багц хуулийн бүрэн шинэчлэлийн хүрээнд энэ асуудлууд хэлэлцэгдээд явж байсан. Энэ хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэх гэж оруулж ирсэн. Гэтэл хэлэлцүүлгийн үед Сангийн яамнаас хариуцлага хүлээх албан тушаалтан байнгын хороо дээр ирээгүй. Гэхдээ өвөлжилт хүнд байгаа, мөн Засгийн газрын анхны оруулж ирж байгаа хуулиуд юм гээд дэмжсэн. 

Алжын хэсгийн гишүүн хариулав: 

Гаднаас орж ирж байгаа өвс тэжээлийг аймгуудад нэг аймагтаа 2-оос доошгүй ААН борлуулалт хийхээр, нэг аймагт борлуулах тэжээлийн хэмжээ бол 2500 тн -оос доошгүй борлуулана гэж төлөвлөж байгаа. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Бид ингэж гал унтраах байдалтай яваад нэмэргүй

" Хуулийн төслийг дэмжиж байна. Энэ жил ургацынхаа 60 хувийг алдсан, мөн ган гачиг их алдсан. Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс, тэжээл бэлтгэдэг байсан. Энэ жилийн хувьд 850 мянган тн өвс, тэжээл бэлтгэж, 400 мянган тн  дутсан гэсэн мэдээлэл оруулж ирсэн байна. 

Өвс, тэжээл оруулж ирж болох байх. Гэхдээ малчид үүнийг худалдан авах ямар ч чадваргүй болсон байна. Асуудлыг цогцоор нь харж шийдэхгүй бол болохгүй. Малчид ямар эх үүсвэрээр энэ өвс, тэжээлийг их худалдаж авах вэ? үүнийг та нар хэрхэн харж байна?

Цаашид малчиддаа ногоон аж ахуйг дэмжих чиглэлийг Та бүхэн хэрхэн харж байгаа вэ? бусад улсад ийм туршлага, бодлогууд байдаг. Бид ингэж гал унтраах байдалтай яваад нэмэргүй. 

Ажлын хэсэг хариулав: Татвараас ингэж чөлөөлж байгаа нь  малчид дээр очих үнийг бууруулах гэсэн зорилготой байгаа.

Тэжээлийг борлуулах 4 янзаар борлуулах гэж байна.

Нэгт мэдээж бэлэн мөнгөөр, хоёрдугаарт, мал, мах бэлтгэдэг компаниудтай, тэжээл борлуулагчтай хамтрах, гурав, мал мах бэлтгэж байгаа ААН-үүд тэжээл борлуулагч нар хамтран малчдад тэжээлийг махаар зарах талаар ярьж байгаа. Мөн 2018 оноос ноос, ноолуураа үндэсний компаниудад борлуулсан тохиолдолд өгөх урамшууллаасаа суутгах байдлаар авах боломж байгаа, мөн Төрийн банк богино хугацааны зээл өгөх боломжтой байгаа. /Бичлэг үзнэ үү/