Л.Болд 2017.11.24

Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд Япон улсад ажиллав.

Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд Япон улсад ажиллав.

УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд Япон Улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдаж байгаа “INVEST MONGOLIA TOKYO” чуулга уулзалтад оролцлоо.

Чуулга уулзалтын үеэр Япон, Монголын түншлэлийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжууд, хоёр улсын хооронд 2018 онд голлон анхаарах чиглэл, Монголын улс төр болон засгийн газрын түвшинд хийгдсэн өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэнд хэрхэн нөлөөлж буй зэрэг асуудлаар хэлэлцлээ.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Монгол-Японы парламентын бүлгийн дэд даргын хувиар Япон Улсын парламентын төлөөлөгчдийн тахим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга, Эдийн засгийн сайд асан Мотоо Хаяашитай уулзаж дээрх асуудлаар санал солилцож харилцан ярилцлаа.