У.Хүрэлсүх 2017.11.24

Засгийн газар ҮАБЗ-д хоёр асуудал хэлэлцүүлэхээр болов

Засгийн газар ҮАБЗ-д хоёр асуудал хэлэлцүүлэхээр болов
ҮАБЗөвлөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар багтдаг билээ.

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дараах хоёр асуудлыг хэлэлцүүлэхээр болов. 

-  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

-  Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид энхийг сахиулж байгаа “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийн цэргийн багийг эгүүлэн татах тухай хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болов. Эмнэлгийн хамт олон НҮБ-ын бие бүрэлдэхүүн, орон нутгийн нийт 36 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм.