Оюунхорол.Д 2017.11.27

МАН-ын удирдах зөвлөлийн гишүүдэд дөрвөн эмэгтэй гишүүн багтжээ

МАН-ын Бага хурлын Анхдугаар чуулганаар Удирдах зөвлөл 29 гишүүнийг шинээр томилж баталжээ.

МАН-ын Бага хурлын Анхдугаар чуулган урд шөнө хуралдаж Удирдах зөвлөлийн 29 гишүүн болон Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг,  нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг тус тус улираан сонгож баталсан.
Шинээр томилсон Удирдах зөвлөлийн гишүүдэд дөрвөн эмэгтэй гишүүд багтжээ. 
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: МАН эмэгтэйчүүдийн квотыг 25% болгож өсгөсөн байдаг. Эмэгтэйчүүдийн 51% хувийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд хүргэж оруулсан нь бусад намаа түүчээлсэн үйл хэрэг болж  байна.