Нямбаатар.Х 2017.11.30 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хүүхэд багачуудын эрүүл мэндэд онцгойлон анхаарч байна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол мэдлэгт ихээхэн анхаарал хандуулдаг нэгэн.

Тэрээр сүүлийн үед "Нямбаатар сан"-гаараа дамжуулан СХД-ын цэцэрлэг, сургуулийн 8000 хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх "Хүүхдийн инээмсэглэл" аяныг эхлүүлэн амжилттай ажиллаж байгаа билээ. Монголын ирээдүй болсон хүүхэд залууст чиглэсэн үйл ажиллагааг цаг алдалгүй хүргэж сургууль цэцэрлэгийг төвийн шугамтай холбосон гэх мэт нийгэмд ээлтэй олон ажил эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Тухайлбал, "Хүүхэд ба утаа" төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Уг төсөл Сонгинохайрхан дүүргийн Толгойт хорооллын 80  дугаар цэцэрлэгийн 200 хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, утааны сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа юм. Төслийн нээлтийн үеэр биечлэн ирж, таван сая төгрөг хандивлахаа амлаж байсан. Тэгвэл өчигдөр амласан ёсоороо хандивын дансанд нь таван сая төгрөг шилжүүлснээр агаар шүүгчтэй маск, амин дэмийг тасалдуулалгүй хүүхэд бүрт хүргэх боломж бий болгож өгсөн байна.

 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn