2017.11.30

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарлаа хандуулаач ээ

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд хэлэлцэх асуудлыг талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Бид хууль батлаад байдаг боловч хууль амьдралд хэрэгжихгүй байна гэх шүүмжлэл гарч байна.

Энэ хэлэлцэх асуудал дээр Аудитын газар, Хууль зүйн яам, УИХ-ын тамгын газар зэрэг холбогдох байгууллагууд ажиллаж байгаад, өнгөрсөн хугацаанд батлагдсан бүх хуулиудын хэрэгжилтийг хэлэлцэх саналыг оруулж байна.

Жишээ нь өнгөрсөн Лхагва гарагт “Lead Mongolia” -ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзсан уулзалтанд оролцсон. Хөдөлмөрийн хуулийн 112.2 дээр “Аж ахуйн нэгж байгууллагууд 25-30 хүртэлх хувийг хөгжлийн бэрхшээлтэй юм уу одой иргэдийг авч ажиллуулна” гэсэн заалт байдаг боловч огт хэрэгждэггүй. Сүүлийн 10 гаруй хугацаанд энэ хэвээр явж ирсэн. Манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй улс биш. Тэд энгийн иргэдтэй ойр байх боломж нь ажлын байр байдаг. Үүн дээр зохих яамдууд анхаараач ээ.

Баталсан хууль маань бидний бодсоноос огт өөрөөр хэрэгжиж байгаа асуудлууд олон гарч байна. Парламент өөрөө хэлэлцэж, цаашдаа арга хэмжээ авах хэрэгтэй.