Л.Болд 2017.12.01 | Сонин: Засгийн газрын мэдээ

Л.Болд: Б.Хурцын асуудлыг нэг тийш болгох шаардлагатай

Л.Болд: Б.Хурцын асуудлыг нэг тийш болгох шаардлагатай

АТГ-ын дарга асан Б.Хурцын талаар нээлттэй сонсгол явуулах эсэхийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдсан.  энэ ажлын хэсэг өнөрсөн долоо хоногт хуралдахаар байсан ч хойшилсон юм. Харин өчигдөр ажлын хэсэг хуралдсан аж.

Энэ үер УИХ-ын гишүүн Л.Болд Элчин сайдаар томилогдороор нэр дэвшвүүлсэн Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсголыг нэг тийш нь болгох санал гаргажээ.

Тэрбээр " энэ долоо хоногт нээлттэй сонсгол хийх Ажлын хэсгийн хуралдаан хийхээр цаг товлосон ч гишүүдийнхээ ирц хүрэхгүй байна гэсэн буруу мэдээлэл олон нийтийн дугнд явсан. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга нээлттэй сонсгол хийх Ажлын хэсэг хуралдах асуудлыг шийдвэрлээгүй, энэ долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг ярилцсан. УИХ-ын чуулган дээр ТЕГ-бн дарга асан Б.Хурцад гүтгүүлсэн хүн нь би. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хуулийн байгууллагаар шалгах ёстой. АТГ-аас Хойд Солонгосоос бичиг ирсэн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ цаг үед ийм асуудлыг ярьж байгаа нь буруу. Үүний цаана УИХ-ын гишүүдийг эвгүй байдалд оруулах, бүгдийг  нь барьж байгаа мэт ойлголтыг өгч байна. Тиймээс энэ асуулыг нэг  тийш нь болгох шаардлагатай гэв.