Баасанхүү.О 2017.12.01 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Гадаад бодлогын асуудлыг хаалттай горимоор хэлэлцүүлье

УИХ-ын чуулган эхэллээ. Чуулганы эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ.

Тэрээр: "Үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно. Улстөрчид гадаад улс оронтой холбоотой асуудлыг дур зоргоороо өөр, өөрийнхөөрөө ярьдаг.

Бид нэгдмэл ойлголтой болж, энэ асуудлаас гарах ёстой. Тэр үүднээс хаалттай горимоор хэлэлцүүлье гэсэн саналыг дэвшүүлж байна.

Үдээс өмнөх чуулган дээр бид хоёрхон асуудал хэлэлцэхээр байна. Үүн дээр асуудал нэмж оруулмаар байна. Дэгийн хуулийг яаралтай горимоор хэлэлцэх хэрэгтэй байна. Өнөөдрийн чуулганыг эхлүүлэх гэж дахиад л 40 минут хүлээлээ. 15 сайд, Байнгын хороодын дарга нар цагтаа ирвэл 10:00 цагаас өмнө 40-өөд хүн цуглахаар байна.

Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт ирц бүрэн байгаа эсэхийг л ярих хэрэгтэй. Картаар биш нэрсээр тоолц ирцийг гаргая. Цаг эхлэнгүүт хаалгаа барих саналтай байна" гэв.