Өнөөдөр "Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"
2017.12.01

Өнөөдөр "Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"

Өнөөдөр "Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр" өнөөдөр тохиож байгаа билээ. “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх энэ өдөр “ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр“ хэвлэлийн бага хурал Улаанбаатар зочид буудалд боллоо.

Тус хуралд  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Глобал сангийн зохицуулагч А.Оюунбилэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг зэрэг албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ: 1988 онд дэлхий дахинд ДОХ-ын анхны тохиолдол гарсан тэр цагаас хойш 76,1 сая хүн ДОХ-ын халдвар авсан байна. Мөн энэ хугацаанд 1,8 сая хүн ДОХ-ын халдвараас болж нас барсан байна.

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад ДОХ-ын халдвар авсан хүн, хүүхдийн тоо, ДОХ-оор нас барж буй иргэдийн тоо харьцангуй буурч байгаа гэсэн эерэг мэдээлэл байна.

Манай улсын хувьд анх 1992 онд Монголд нэвтэрч орж ирсэн Камероуны иргэн анхны ДОХ-ын тохиолдлыг тараасан. Энэ цагаас хойш 249 хүн энэ халдварыг авч, өнөөдрийн байдлаар энэ халдвараас болж 40 хүн нас бараад байна. Дээрх халдвар авсан 249 хүнийг авч үзвэл 81 хувь нь эрэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүд дундаа бэлгийн цөөнх. 18 хувь нь эмэгтэйчүүд.

ДОХ-ын халдвар авсан эмэгтэйчүүд төрсөн. Харин эдгээр төрсөн эмэгтэйчүүдээс ДОХ-ын халдвар авсан нэг ч хүүхэд төрөөгүй.

НҮБ-ын Глобал сантай хамтарч Засгийн газартай хамтран "Эмэгтэйчүүдийг төрөхийн өмнө вирусээс хамгаалах эмчилгээ" хийсний үр дүнд хүүхдүүд маань ДОХ-ын халдвар аваагүй юм. Бид тэгэхдээ тайвширч сууж болохгүй. Хүүхдүүд маань халдвар аваагүй гэдэг нь халдвар авахгүй гэсэн үг огтхон ч биш. Бид 249 халдвар авсан хүнээ 575 халдвар авсан тохиолдол байгаа гэж ойлгох ёстойг онцлов.