Саранчимэг.Б 2017.12.04 | Телевиз: SBN

“Ногоон бэрс-2017” өсвөрийн шатарчдын тэмцээн боллоо

“Ногоон бэрс-2017” өсвөрийн шатарчдын тэмцээн боллоо

“Ногоон бэрс-2017” өсвөрийн шатарчдын тэмцээн эхлэв. Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн Спорт зааланд боллоо Уг тэмцээнд Баянзүрх дүүргийн IV,V,XIV хорооны 6-18 насны 450  гаруй өсвөрийн тамирчид оролцов.

 “Ногоон бэрс-2017” өсвөрийн шатарчдын тэмцээн энэ сарын 02-03-ны өдрүүдэд үргэлжиллээ. Уг тэмцээнийг Монголын шатрын холбоо, “Мөнгөн морь” шатрын клубтэй хамтран зохион байгуулж юм. Уг тэмцээнийг зохион байгуулж буй Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль нь бие даасан шатрын клубгүй юм байна. Иймд шатрын клуб байгуулах санаачилгыг Б.Саранчимэг гишүүн гаргажээ.

Өсвөрийн шатарчдын тэмцээнд оролцож, оюуны хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор хүрэлцэн ирсэн багачууд битүүхэн догдлол, хөөр баяраар дүүрэн байв. “Ногоон бэрс”-ийн шилдгүүд Дэлхийн шатрын аваргуудтай нөхөрсөг тоглолт хийнэ.