УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, З.Нарантуяа
2017.12.04

Н.Золжаргалын үед Монгол банк 3 их наяд төгрөгийн алдагдал гаргасан гэв

Монгол банкны ерөнхийлөгч асан Н. Золжаргалыг  АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Н. Золжаргалыг Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд 3  их наяд төгрөгийн алдагдал үүссэн учраастүүнд хариуцлага тооцох ёстой  гэж УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос  байгуулагдсан ажлын хэсэг дүгнэсэн билээ.

Монгол банк  Орон сууцны ипотекийн зээл болон үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Н. Золжаргалыг  албан тушаалаа ашиглан хөрөнгө зувчуулсан байж болзошгүй гэж үзээдп АТГ-аас баривчлан саатуулаад байна. Монгол банкинд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг эргэн сануулья.  

Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт,ийг шалгах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Аюурсайхнаар ахлуулан  байгуулагдсан. Тэд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлт гаргасан билээ. Шалгалтаар 2012-2016 онд 3 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн байна. Энэ нь тухай үед Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал хуульд заагаагүй, хууль бус үйл ажиллагааг их хэмжээгээр явуулсны улмаас үүссэн гэж үзсэн байна.

 Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Тэдгээр аж ахуйн нэгжүүд нь  зээлийг зориулалт бусаар зарцуулсан. Иймээс  гэрээний үүргийг зөрчсөн нэр бүхий 45 аж ахуйн нэгжийг 369,5 тэрбум төгрөгийн зээлийг хэрэглэсэн хугацаагаар нь арилжааны банкны зээлийн хүүд шилжүүлж, зөрүүг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзээ.

-“Орон сууцны санхүүжилтэд нийт дүн 3.6 тэрбум төгрөгийг зарцуулснаас санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 1,065.7 тэрбум төгрөг гэж дүгнэжээ.

Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангийн эд зүйлсийг холбогдох журмыг зөрчиж бусдад тараах, хуваарилах, тус санд зах зээлийн үнэлгээнээс олон дахин өндөр үнээр эд зүйлс авсан үйлдлүүд тогтоогдсон учраас хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзжээ.

-Монголбанкны Нийгмийн хөгжлийн санд 2012-2015 онд нийт 10 тэрбум төгрөг төсөвлөж, ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4.1 тэрбум төгрөг, тусламж, тэтгэмжид 3.4 тэрбум төгрөг, шагналд 0.5 тэрбум төгрөг, баяр ёслолын арга хэмжээнд 0.5 тэрбум төгрөг зарцуулсан нь хууль зөрчсэн гэж үзсэн байна.

“Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталж байсан юм.