2017.12.07

Я.Содбаатар: Ерөнхийлөгч нэг улс төрийн хүчнийг хамгаалсан шинжтэй хориг тавьсан байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны улсын төсвийн зарлагын "үрэлгэн" хэмээн тодорхойлж, хэсэгчлэн хориг тавьсан юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар

"УИХ-ын шийдвэрт хориг тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Энэ удаагийн хоригийг нилээд бодлогын үндэслэлтэй орж ирэх байх гэж бодож байсан ч тийм биш байна. Төсвөө бүрэн уншаагүй, үг үсэг, агуулгын алдаатай, нэг улс төрийн хүчнийг хамгаалсан, өөрсдийн өмнө хийсэн зүйлсийг хамгаалсан шинжтэй байна. Төсвийн реформ хийх тодорхой саналууд оруулж ирэх ёстой байсан. Манай улс төсөвт реформ хийх зайлшгүй шаардлага байгаа. Харамсалтай нь ийм байж чадсангүй" гэсэн юм.