Болд.Л Нямбаатар.Х 2017.12.07

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зохицуулалт үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зохицуулалт үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

Өнөөдөр /2017.12.07/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Энэхүү дүгнэлт нь Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийг цэцийн хуралдаанаар хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.


Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд уншиж танилцууллаа. Байнгын хорооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг санал нэгтэйгээр дэмжсэн байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр суусан юм.

Тэрээр: "Зөрчлийн тухай хуулиар 5.8.5 дахь хэсэг нь бусдын жагсахыг хориглосон заалт биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яагаад бусад этгээд татан оролцуулж байна вэ гэдэг санал Монголын хараагүйчүүдийн холбоо болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ашигладаг байдал ажиглагдаж байна, үүнийг таслан зогсоох өгөх хүсэлтийг УИХ-д ирүүлсэн. Жагсаал, цуглааны явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нам улс төрийн хүчин оролцуулсан тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгэнэ гэж заасан" гэлээ.