2017.12.08

О.Баасанхүү: Архидалттай хамаагүй мэтээр тайлбарлаж байгаа асуудлыг шийдэх боломж байна уу?

Тамхины хяналтын талаарх асуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газарт хандан тавьлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 Янжуурын утаа хав ойрыг арай хэтрүүлээд байна. Гэхдээ энэ бол маш том лобби явдаг л даа. Баттөмөр гишүүн нэг хууль санаачилсан сураг дуулдсан, одоо Учрал гишүүн 500 метр квадрат гээд явж байна. Эрдэнэчимэгийн хийсэн аятайхан энэ хуулийг хэрэгжүүлж чадахгүй байна уу?

Тэр хүн чинь бас  энэ улсад их гавьяа байгуулсан шүү дээ. Өнөөдөр ресторан, баар,цэнгээний газар утаагүй болсон. Энэ ямар лобби явах гээд байгааг би мэдэхгүй гэхдээ энэ 500 метрийг хэрэгжүүлэхэд үнэхээр хэцүү байна уу?  тэрийг надад нэгдүгээрт  хэлж өгөөч.

Хоёрдугаарт архи бүр дэндлээ.

Манай Орхон аймагт цагдаагийн байгууллагын мэдээллээр аймгийн гэмт хэрэг 60 гаруй хувь өсчихлөө гээд байгаа юм. Яагаад өсчхөв өө гэхээр Хууль зүйн яам , аймгийн иргэдийн хурлын тогтоолыг хуулийн дагуу байна гэж хэлээд шөнийн 3 , 5 цаг хүртэл архи зарахын зөвшөөрсөн байна л даа. Энэ нь  шөнийн ээлжтэй,гайгүй цалин мөнгөтэй уурхайд ажилладаг иргэдийг  ажлаа тараад архи уухыг зөвшөөрье гэсэн юм шиг. Аав, ээж ах дүү нар нь гомдол гаргаад байна.

Орхон аймгийг онцолж үзээд 24 цагаар архи зарахыг яагаад зөвшөөрсөн юм бэ? Хэдэн аймагт ингэж  архи зардаг юм бэ?  Журмаа Хууль зүйн яаманд хянуулаад, хуулийн хүрээнд байна гэж хэлээд  бас гэмт хэрэг өссөн нь архидалттай хамаагүй мэтээр тайлбарлаж байгаа энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шийдэх боломж байна уу? Нэгэнт тамхи ярьж байгаа бол архийг бас зэрэг ярмаар байна. Насанд хүрээгүй хүүхдүүд   архинд хордоод 16 настай хүүхэд гэмт хэргийн хохирог болж байгааг бид дуулж байгаа ш дээ. Үүнийг анхааралдаа аваач ээ.

Бөөний тамхи зардаг цэг Монголд хэд байдаг вэ? Бөөний тамхи зардаг газар гэсэн ойлголт яваад байна л даа.

Энэхүү асуултад УИХ гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариуллаа.

Тэрээр: "Баасанхүү гишүүнтэй санал нэг байна. Өнгөрсөн парламентад 11 эмэгтэй гишүүн тамхины хяналтын хухай хуулийг нилээ эсэргүүцэл, зөрчилтэй тулалдаж сөрөн байж энэ хуулийг баталсан. Өнөөдөр Учрал гишүүний асууж байгаа асуулга бол сургуулийн орчноос  500метрээс доторх орчинд тамхи борлуулах асуудал хэрхэн хэрэгжиж байгааг асууж байгаа юм байна. Ер нь бол үр дүн нилээд гарсан.

Сая Баасанхүү гишүүн ч хэллээ.

Тамхины ханалтын тухай хууль хэрэгжсэнээр олон нийтийн газар тэр дундаа баар,рестораны дотор  тамхи татах байдал байхгүй болсон. Үүний үр дүнд дэвшилттэй зүйл олон гарсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа , манайд хийсэн судалгаагаар ч тэр энэ хууль хэрэгжсэнээр  хүүхдүүдийн  тамхи татах хандлага 10 гаруй хувиар буурсан. Ер нь тамхины хор хөнөөлийг хэнээр ч хэлүүлэхгүй та бид мэдэж байгаа тамхинд 4400 хорт бодис байна 400 гаруй өвчний суурь болдог.

Сүүлийн үед сургуулийн орчинд тамхи ширхэглэн зарах зөрчил гараад байгаа. Энэ зөрчлийг сургуулиуд хянаж,  арга хэмжээ авах нөхцөл боломж хуулиар байхгүй байгаа. Үүн дээр хууль хяналтынхан, цагдаагийн байгууллагынхан ямар арга хэмжээ авч байгаа , үүнийг таслан зогсоох чиглэлд ямар ажил хийх бололцоотой вэ гэдгийг би үргэлжлүүлээд хариулах байх аа гэж бодож байна" гэсэн юм.

Харин Эрүүл мэндийн яамны ажлын хэсгээс дараах хариултыг өгөв.

Учрал гишүүний асуусан асуулгын 6-р зүйлийн 7-ийн 14 буюу Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдаалах асуудлыг цэгцэлж байгаа Цагдаагийн байгууллагаас сар бүр Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн дүн мэдээг өдөр, 7 хоног, сар, жилээр нэгтгэж гаргадаг. Энэ хууль  хэрэгжиж эхэлснээр утаа, тамхи хориглох газар буюу бүх төрлийн тээврийн хэрэгсэлд, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар  тамхи татах зөрчил багассан.

Шатахуун түгээгүүрийн станц, шатах, түлэгдэх, дэлбэрэх  бодис, материалын үйлдвэр , хүний нөөцийн агуулах гэх мэт газруудад зөрчил мөн багассан . Байгууллага,үйлчилгээний газар, зөвшөөрөгдөх цэгээс бусад газар тамхи татах зөрчил нилээ өссөн. Иргэдийн дунд   шошго, тэмдэггүй тамхи татах хандлага их байна.

Сургуулийн болон дотуур байрны 500 метрээс дотогш  орчинд тамхи борлуулж, архи зарах цэгүүдийн байршлын асуудлыг Цагдаагийн байгууллага сургууль болгоноор нь зургийн гаргаад, ямар зөрчил байх боломжтой байна гээд эрсдэлийн үнэлгээг гаргасан.

Дэд бүтэц, барилга байгууламжаас шалтгаалаад хэд хэдэн газруудад  тамхи худалдаалах цэг, тамхи худалдаалах боломжтой газар байгаа.  Зарим сургуулийн автобусны буудлын ойролцоо тамхи борлуулах цэг бий. 24,12 цагаар архи худалдаалаж байгаа цэгүүдийн хувьд дүүргийн болон  хотын, захирамжаасаа гаргасан  цагын хуваарийн дагуу ажиллаад  явж байгаа