Д.Сумъяабазар: Уул уурхайг зөв хөгжүүлэхийн тулд засаглалын оновчтой байдал,салбар хоорондын уялдаа чухал
2017.12.11

Д.Сумъяабазар: Уул уурхайг зөв хөгжүүлэхийн тулд засаглалын оновчтой байдал,салбар хоорондын уялдаа чухал

“Тогтвортой хөгжилд уул уурхай” бодлогын зөвлөгөөнийг энэ сарын найманд УУХҮЯ-аас зохион байгуулсан.

Зөвлөгөөнд УИХ, Засгийн газар, яам, агентлаг, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл бөгөөд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг дэвшүүлэхдээ “Уул уурхайн салбар бол тогтвортой хөгжлийн бодлогоор хангагдаж байж улс эх орны хөгжлийн тулгуур чанараа хадгалахыг” онцолж байлаа. 
 Мөн УИХ гишүүн А.Ундраа “Уул уурхайтай улсын парламент болон Засгийн газар нь өөрөө хариуцлагатай байж сая хариуцлагатай уул уурхай хөгждөг олон улсын хандлага, туршлагыг цаашид анхаарах нь энэ арга хэмжээний нэг үр дүн юм” гэсэн юм.
 Харин зөвлөгөөнд оролцогчид цаашид Монгол Улсын өрсөлдөх чадварыг олон улсын тавцанд нэмэгдүүлэх, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийн зорилтуудыг биелүүлэхэд “уул уурхайн салбарын бодлогыг тогтвортой, ил тод, хүртээмжтэй, үр өгөөжийг иргэд, олон нийт, орон нутгийн хөгжилд үр ашигтай” байлгахад голлон анхаарах шаардлагатай хэмээж байлаа.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

 -Тогтвортой хөгжлийг цаашид хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Дэлхийн нийтээрээ 2030 он хүртэлх улс орныхоо тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж байна. Өнөөдрийн “Тогтвортой хөгжилд уул уурхай” бодлогын зөвлөгөөний үеэр ч мөн Монгол Улсын уул уурхайн салбар цаашдаа хэрхэн хөгжих вэ гэдгийг ярилцаж байна. Монгол Улсынхаа дөрвөн бүсэд зохион байгуулсан чуулганаа бид өнөөдөр нэгтгэж, дүгнэн хэлэлцэж байна. Тогтвортой хөгжихийн тулд нэгдүгээрт засаглал, хоёрдугаарт хууль эрх зүйн орчин сайн байх ёстой. Мөн техник технологийн шийдэл нь болон боловсон хүчний бодлого нь зөв байх ёстой. Тийм ч учраас бид зөвлөгөөн дээрээ зургаан сэдвийн хүрээнд ярилцаж байна. Улс орны хамгийн том хөшүүрэг болсон салбар бол уул уурхай. Монгол Улс цаашид уул уурхайн салбараа зөв хөгжүүлэхийн тулд засаглалын оновчтой байдал, салбар хоорондын уялдаа хамааралтай байж төрийн ажил цаашид явах ёстой. Уул уурхайн салбарыг зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын хүрээнд бус цаашид нийгэм хамгааллын чиглэлээр тухайлбал тэнд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг яаж зохицуулах вэ, түүнчлэн эрүүл мэндийн салбарыг татан оролцуулах зэргээр олон салбарын уялдаа холбоог хангасны дүнд тогтвортой байдлыг бид бүрэн хангана.
 

Цаашлаад бид орон нутгийн чиглэлд зөв оновчтой байдлаар хандах ёстой. Ялангуяа орлогын хуваарилалт буюу Ашигт малтмалын нөөц ашигласны татварын 30 хүртэлх хувийг орон нутагтаа үлдээж, тэнд амьдарч буй ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах учиртай. Үүний дүнд цаашид иргэд уул уурхайд эерэг хандлага төрүүлэх, тухайн салбараа дэмжих нөхцөл байдал бүрдэнэ. 

 Ажил авснаасаа хойш сар гаруйн хугацаанд орон нутагт цөөнгүй удаа ажиллалаа. Тухайлбал, Ховд аймгийн Хөшөөт баг дээр ажиллах үеэр уурхайд ажиллаж байгаа орон нутгийн иргэд “сум орон нутгаа дэмжсэн төсөл байвал манай аймагт ахиад нэгийг нээж өгөөч” гэдэг хүсэлт гаргаж байсан. Тиймээс хариуцлагатай уул уурхайг манай ард түмэн дэмжих юм байна гэдэг ойлголт надад төрсөн. 
 -Эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар тодруулаач. Цаашид уул уурхайн салбарыг хэрхэн хөгжүүлбэл улс орны эдийн засгийг одоо байгаагаас илүүтэй өөд татах боломж байна вэ?
-2018 онд 1330 орчим мянган тонн зэсийн баяжмал, 28 сая тонн нүүрс, 7.5 сая тоон төмрийн хүдэр, 21 орчим тонн алт экспортлохоор төсөвлөсөн. Нийт эдийн засгийн дүр зургийг харахад яах аргагүй уул уурхайн салбар голлох байрыг эзэлж байна. Үүнийг бид эргээд нийгэмдээ хэрхэн хүртээмжтэй байдлаар хүргэх вэ гэдэг дээр Сангийн яамтайгаа уялдаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 30 хувийг нь тухайн орон нутагт нь үлдээдэг байж орон нутгийн салбарын үр өгөөж нэмэгдэнэ. Бид цаашдаа эдийн засгаа дэмжье гэвэл уул уурхайн боловсруулах үйлдвэр тал руугаа явуулах ёстой.Мөн өнөөдөр нүүрсний болон зэсийн бүлэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэвэл нэн тэргүүнд усны асуудлыг шийдэх шаардлагатай байна. Тэнд ажиллах үйлдвэрлэлийн болон ажилтан албан хаагчидын ундны усны хэрэглээний асуудлыг шийдэж байж, дараагийн шатны асуудал болох бүтээн байгуулалтын ажил, төмөр зам, авто замын асуудал яригдна. 
 -Том төслүүдийг татвараас чөлөөлсөн гэж яригдаад байгаа шүү дээ?
-Анх гэрээ байгуулахад 53:47 гээд өгөөжийн асуудал яригдаж байсан. Энэ жил бид Рио тинто компанитай цаг хугацааны хувьд хүүний зардлыг ярилцах болно. Тодруулбал, долоон жилийн хугацаа нь 2018 оны нэгдүгээр сарын 31-ээр дуусгавар болж байгаа. Хүүний зардлыг бууруулах тал дээр бид ярилцаад явж байгаа. Ер нь татвараас чөлөөлөх асуудалд манай улсын Засгийн газарт анхаарах хэд хэдэн зүйл бий. Стратегийн орд гэдэг маань хувийн хэвшил хайгуул хийсэн бол төр 34 хувийг нь эзэмшдэг, төрөөс хайгуул хийсэн бол 50-аас дээш хувийг эзэмших хуулийн зохицуулалттай. Тиймээс бид хууль эрх зүйн орчноо зайлшгүй эргэж харах шаардлага тулгарч байна. Энэ талаар хууль тогтоох болон хэрэгжүүлэгч байгууллагуудын хэмжээнд, олон нийтийг хамруулан ярилцаж зөв байдлаар шийдэх нь зүйтэй. Түүнээс бус гүйцэтгэх байгууллагын нэг хүн олон нийтэд зөв, буруу гээд ярих нь тийм ч оновчтой биш. Аливаа улс орон татварын бодлогоороо цаашид хөгжих нь зөв болов уу гэж боддог. Гэхдээ энэ талаар Засгийн газрын хэмжээнд, салбарын хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, зөв шийдвэрийг гаргах ёстой гэж бодож байна. 
 -Хайгуулын лицензийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Хуулийн хэрэгжих хугацаа дуусахад 20 орчим хоног үлдлээ. Сонгон шалгаруулах талбайг цахимаар олгоно гээд 2000 гаруй аж ахуйн нэгж хүсэлтээ өгсөн байгаа. Үүнийг хуулийн хүрээнд нь явуулах, эсвэл төсвийн тухай хуулийг дагалдаад бусад хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тиймээс 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс эдгээр хууль хүчин төгөлдөр болохоор явуулж эхлэх гэсэн хоёр сонголт бий. Өөрөөр хэлбэл, Сангийн яамтай ярилцаж байгаад аж ахуйн нэгжүүдийн тусгай сангийн дансанд оруулсан хоёр орчим тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг нь буцаан олголт хийгээд шинэ хуулийнхаа зохицуулалтаар явуулах. Эсвэл үлдсэн 20 хоногийн хугацаанд одоогийн хуулиараа явах уу гэсэн сонголт бий.
 -Ашигт малтмал газрын тосны газрын дарга шинээр томилогдсон. Үлдсэн 20 хоногт ажилтайгаа танилцах гэсээр хугацаа алдах юм биш үү?
-Мэдээж энэ хүн ажилтайгаа танилцах хугацаа хэрэгтэй. Тиймээс бид яг тодорхой шийдвэрийг ирэх /энэ/ долоо хоногт гаргах болно. 
 -Нүүрс тээвэрлэлтийн асуудлыг зохицуулах шийдвэр Засгийн газраас гаргасан. Үүнийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?
-Авто тээврийн үндэсний төвөөс маш олон С зөвшөөрөл олгосон байсан. Энэ асуудлаа эргэж харах шаардлагатай гэдэг албан бичгийг манай яамнаас ЗТХЯ-нд хүргүүлсэн. Нүүрсээ уурхайн аман дээрээс борлуулж буй “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд тээвэр ложистикийн компанийг өөрсдөө давхар байгуулах хүсэлтээ мөн манайд тавьж байна.Энэ нь нүүрсээ өөрсдөө олборлон, тээвэрлэлтээ ч давхар хийж хүмүүсийг ажлын байраар ханган “Энержи ресурс” компани шиг үйл ажиллагаа явуулах чиглэл рүү яамны зүгээс шаардлага тавьсантай холбоотой гэдэг албан бичгийг манай яамнаас ЗТХЯ-нд хүргүүлсэн. Нүүрсээ уурхайн аман дээрээс борлуулж буй “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд тээвэр ложистикийн компанийг өөрсдөө давхар байгуулах хүсэлтээ мөн манайд тавьж байна. Энэ нь нүүрсээ өөрсдөө олборлон, тээвэрлэлтээ ч давхар хийж хүмүүсийг ажлын байраар ханган “Энержи ресурс” компани шиг үйл ажиллагаа явуулах чиглэл рүү яамны зүгээс шаардлага тавьсантай холбоотой.

Өнөөдрийн нүүрс тээвэрлэлтийн автомашинуудын түгжрэлд УУХҮЯ л буруутай юм шиг олон нийт ойлгодог.

Мэдээж бидний зүгээс тэнд тээврэлэлт хийж буй нөхцөл байдлыг хөнгөвчлөх үүднээс ажиллаж байна. Тиймээс Цааган хадны гаалийн хяналтын бүсийг дахин ашиглах шийдвэрийг Засийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан. Өнөөдрөөс бараг албажаад албан бичгүүд нь хүргэгдэж байгаа. Гэхдээ үүнд бэлтгэл ажил шаардагдаж, хугацаа орно. Тухайлбал, гаалийн хяналтын бүсийг Цагаан хад боомтод дахин байгуулах, үүнд төсөв санхүү тусгуулах, Хууль зүйн сайдын багц дээр 6-7 тэрбум төгрөгийг тусгаж байж рентегэн аппаратуудыг шинээр авах гэсэн ажлууд хийгдэж байгаа. Тиймээс шийдвэр гарсанаас хойш ганц хоёр хоногийн хугацаанд шууд хэрэгжих асуудал биш юм. Гэхдээ бид аль болох яаравчлан, бусад яамтайгаа хамтран ажиллаж байгаа