2017 оны шилдэг санхүүчид тодорлоо
2017.12.12

2017 оны шилдэг санхүүчид тодорлоо

Жил бүрийн 12-р сарын хоёр дахь 7 хоногийн Ням гаригт бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баяр тохиодог. Энэ баяраар Сангийн яам, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс салбарын амжилтыг олон нийтэд таниулах, санхүүчдийг алдаршуулах зорилгоор 1998 оноос эхлэн оны шилдэг санхүүчдийг шалгаруулах ёслолыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд 19 дэх жилдээ зохион байгууллаа.

Оны шилдгүүдийг шалгаруулахдаа Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн оны шилдгүүдийг шалгаруулах журмыг үндэслэн тусгай комисс гарч санхүүчдийн ажлыг дүгнэдэг.

Мөн төр засгийн болон салбарын шагналуудаар зарим санхүүчид, нягтлан бодогчдыг шагналаа.

Оны топ санхүүчид

Шилдэг хараат бус аудитор - “Нью Баланс Аудит” ХХК-ийн захирал БАНЗАЙРАГЧАА ЛХАГВАДОРЖ

Татварын шилдэг санхүүч- Татварын Ерөнхий газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагч -ЛУВСАНЦЭРЭН БЯМБАДОРЖ

Төрийн шилдэг санхүүч -Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын  санхүү төрийн сангийн хэлтсийн дарга ГОМБОДОРЖ СУВД

Төрийн аудитын шилдэг аудитор- Үндэсний Аудитын газрын санхүүгийн аудитын газрын ахлах аудитор ШАРАВЖАМЦ  ИЧИНХОРЛОО

Нийгмийн даатгалын шилдэг санхүүч-  Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх  Нийгмийн даатгалын сангийн Нягтлан бодох бүртгэлийн программ зааварчилгаа  хариуцсан ахлах мэргэжилтэн, нягтлан бодогч ЦЭНДОО НАРМАНДАХ

Боловсролын салбарын шилдэг санхүүч-Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал - ЭРДЭНЭ-ОЧИР СОДНОМЖАМЦ

Зөвлөх үйлчилгээний  шилдэг санхүүч- PWC Такс ТМЗ ХХК-ийн Гүйцэтгэх захирал ЧОЙЖАМЦ ЦЭНДМАА

Эрчим хүчний салбарын шилдэг санхүүч- Улаанбаатар Дулааны сүлжээ төрийн өмчит ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга ИШДОРЖ  ШҮРЭНЦЭЦЭГ

Санхүүгийн хяналтын  шилдэг санхүүч-Сэлэнгэ аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч БАТСУУРЬ ДАРИХЖАВ

Худалдааны  салбарын шилдэг санхүүч-Трафигура Монголия ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч БАТБААТАР  БАТЗАЯА

Шилдэг судлаач багш-МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн доктор, профессор  ДОРЖХАНД  МОЛОМЖАМЦ

2017 оны Нягтлан бодох бүртгэлийн шилдэг багш -Хятад-Монголын хамтарсан ОУ-ын дээд сургуулийн санхүү Нягтлан бодох бүртгэл, шинжилгээний тэнхимийн ахлах багш, доктор ЦЭРЭНСОНОМ ЛХАГВАДУЛАМ

Шилдэг нягтлан бодогчид

Бизнесийн секторын 2017 оны шилдэг нягтлан бодогч-“Эрдэнэт үйлдвэр ” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал ЖАДАМБАА ЭРДЭНЭБИЛЭГ

Улсын секторын 2017 оны шилдэг нягтлан бодогч Нийслэлийн ЗДТГ-ын санхүү төрийн төрийн сангийн хэлтсийн дарга ЭНХТУЯА ГАНХҮҮ