Ганбаатар.Ж 2017.12.13 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатар: Дагаж мөрдөх журам дээрээ анхаарах хэрэгтэй

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.13) хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийнтөсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм.

 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва, Ц.Мөнх-Оргил, ажлын хэсгийнхэнд баярлалаа. Хууль бол цаг үеэ олсон, гэхдээ анхаарах зүйл байна. 

Зөрчлийн тухай хууль шиг хэлэлцсэнээсээ өөрөөр  амьдралд хэрэгжээд явчих вий. Өнөөдөр зөрчлийн тухай хууль яг их хурал дээр, байнгын хороо дээр хэлэгдэж байснаасаа шал өөр байдлаар амьдралд хэрэгжээд явчихсан. 

Дагаж мөрдөх журам дээрээ анхаарах хэрэгтэй. Хууль гардаг журам нь тэс өөр болоод явчихдаг. Өөртөө тохируулаад журмаа баталчихдаг.

Хуулиасаа дээгүүр журамтай. Хүн ирэхээр журмаа бариад юм яриад байдаг.  Бизнесийн хөгжил дэвшлийг хааж боосон зүйлүүд байгаа.

Энэ дээр хохирсон аж ахуй нэгжүүд хэнээс хохиролоо нэхэх вэ? гэдэг дээр санаа зовж байна. Энэ хохирлыг хэн төлөх вэ?Хэн залруулах вэ?

Өнөөдөр дээд шүүх дээр байгаа маргааныг энэ хууль гарснаараа л таслан зогсоох юм байна гэж ойлголоо. Хурдан батлах ёстой.

Тэр журам нь хуулиасаа хэд дахин давуу эрхтэй. Зөрчлийн тухай хууль сонгодог жишээ байна шүү. Одоо бид өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд байна. Тэс хөндлөн байдлаар амьдралд хэрэгжиж байна.  Сайжруулах гэж саяны зүйлүүдийг хэлсэн.

Стандартгүй зүйл байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Сонгож хэрэглэж боломж олгож байгаад 100 хувь талархлаа.  Би ч гэсэн санал оноогоо хэлнэ санаа оноог минь сонсоорой, аваарай гэж Гантөмөр даргад хэлье.

 Та бүхэнд амжилт хүсье.  Энэ хуулийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлье.