Н.Амарзаяа 2017.12.13 | Сайт: Vip76.mn

Н.Амарзаяа: Сошиалыг амжилтын төлөө, зөв эерэг хандлагын төлөө ашиглахыг уриалж байна

Н.Амарзаяа: Сошиалыг амжилтын төлөө, зөв эерэг хандлагын төлөө ашиглахыг уриалж байна

“Сошиал орчинд амжилтыг бүтээнэ” нэртэй шинэ номын өнөөдөр нээлт боллоо.

1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Физик Электроник ангийн төгссөн нэг ангийн гурван бүсгүйн хамтран энэхүү номыг бүтээжээ. Тэд бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, ШУТИС БАТС Бизнесийн ухааны доктор Н.Мөнхөө, Виннер консалтинг компани захирал Ц.Одонтуяа нар юм.

Энэхүү ном нь сошиал орчины зохистой хэрэглээ болон түүнийг хэрхэн үр ашигтай ашиглан амжилтанд хүрэх талаарх мэдээллийг уншигчдад хүргэх юм. Зохиогчид хамтын бүтээлээ сошиал сүлжээг хэрэглэгчдийн “СУРАХ БИЧИГ, ШИРЭЭНИЙ НОМ" хэмээн тодорхойлсон юм.

Сошиал сувгийн хэрэглээ өндөр болсон энэ цаг үед цаг үеэ олсон бүтээл хэмээн нээлтэнд оролцсон зочид дүгнэсэн юм.

Номын зохиогч ШУТИС БАТС Бизнесийн ухааны доктор Н.Мөнхөө

“Бид хөгжье л гэж бодож байгаа бол мэдээллийн тенхологийг хувь хүн, аж ахуй нэгжүүд үүнийг ашиглаж сурах хэрэгцээ, шаардлага байна. Тэгэхээр энэ ном бол тэр мэдлэг, мэдээллийг хүмүүст жаахан ч гэсэн хүргээсэй, түгээгээсэй гэж хүсэж байна.”

Номын зохиогч, Виннер консалтинг компани захирал Ц.Одонтуяа

Энэ номыг жилийн өмнөөс бид бичиж эхэлсэн. Энэ номонд бид гурав үнэхээр зүрх сэтгэлээ зориулж бичсэн” гэсэжн бол

Номын зохиогч УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

- Шинэ оны босгон дээр энэ номоо уншигч олондоо хүргэж байгаадаа баяртай байна. Миний ажлын үнэнч туслагч бол миний найз нөхөд байдаг. Хамтран бүтээл гаргасан хоёр найздаа баярлалаа. УИХ-ын гишүүнээр сонгогдон, Улаанбаатар хотод ирж амьдраад сошиал ертөнцийг сөрөг хандлагаар хөгжиж байгааг их мэдэрсэн.

Үүнээс үүдээд сошиал ертөнцийг эерэг, зөв халаас нь, хувь хүний хамтын хөгжилд тулгуурлаж ашиглаж, үүнийг дэмжиж ажиллах ёстой юм байна гэдгийн харсан.

Нөгөө талаасаа бид сошиалаас мэдээ мэдээлэл авах, амьдралдаа үр ашигтай хэрэглэхэд суралцах шаардлага гардаг. Ном авч судалъя гэхээр бүрэн цогц хэлбэрээр нь буюу youtube, facebook. Twitter, instagram, linkden  гэх мэтчилэн бүгдийг базсан агуулгатай ном Монголд байдаггүй. Тэгээд ангийнхаа найз нартайгаа ярилцаж, ер нь энэ сошиал орчин Монгол улсад ямар хэмжээгээр хөгжиж байгаа талааар дүгнэлт хийсэн. Ингээд сурах бичиг хэлбэрээр гаргах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Энэ ажил маань жилийн өмнө эхэлсэн.

Миний бие сошиалд мэдрэг гишүүн шүү дээ.

Сөрөг мэдээллүүд гарах үед энэ ном маань хурдан гараасай, сошиалыг хэрхэн зөв хэрэглэх талаар Монголчуудаа уриалъя гэж бодсон. Сошиалыг та бүхэн маань амжилтын төлөө, зөв сайхан эерэг хандлагын төлөө, зөв хөгжлийн төлөө ашиглаж, хэвшил болгооч гэдгийг уриалан дуудах цаг үе өнөөдөр ирж байгаад баярлаж байна.

 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn