Х.Болормаа 2017.12.14 | Телевиз: МҮОНТВ

Дүүргийн 13 дугаар хорооны 248-р цэцэрлэг нээлтээ хийлээ

Дүүргийн 13 дугаар хорооны 248-р цэцэрлэг нээлтээ хийлээ

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 248-р цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцов.

Тус цэцэрлэгт орон нутгийн төсвийн 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зөөлөн эдлэл, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг худалдан авч өгчээ. Мөн Дэлхийн Зөн ОУБ-ын дэмжлэгээр 2 гэрийг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж, салбар бүлэг нээн ажиллуулж байна. Түүнчлэн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, цэцэрлэг орчмын замыг хайрган хучилттай болгож сайжруулахад зориулж 8 сая гаруй төгрөгийг шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар 248-р цэцэрлэгт 150 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.