Болд.Л Тэрбишдагва.Д Энхболд.М Ё.Баатарбилэг 2017.12.14 | Сайт: Vip76.mn

М.Энхболд: Нээлттэй сонсголын асуудлыг маргааш УИХ нэг тийш нь шийднэ

М.Энхболд: Нээлттэй сонсголын асуудлыг маргааш УИХ нэг тийш нь шийднэ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн, НББСШУ байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг: ЭМД-ын зөвлөлийн бүрэлдэхүүнийг яаралтай батлах хэрэгтэй байна

“Өчигдөр манай байнгын хороогоор Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ зөвлөл яаралтай шинэчлэсэн бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй бол оны сүүл болчихсон эмнэлгүүдийн санхүүжилтүүд гээд салбарт тулгамдсан асуудлууд нилээд байгаа. Дээр нь өчигдөр Эрүүл мэндийн даатгалын агентлаг байгуулагдсан. Тэгэхээр хойш нь тавьж боломгүй асуудал байгаа учраас өнөөдөр хэлэлцэж өгнө үү?

УИХ-ын дарга М.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн эцсийн бичиг баримтууд боловсруулагдаад маргааш хэлэлцэж, батална

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: УИХ дээр хэзээ бүх асуудлаа ярих вэ?

УИХ-ын чуулганы их танхим дотор сайтар ярилцах зүйл байна. Үүнийг би удаан хэлж байгаа. Ерөнхийлөгч 12 сардаа багтааж үндэсний аюулгүй байдлын асуудлыг УИХ дээр хэлэлцэнэ гэж хэлсэн.УИХ дээр үүнийг хэзээ хэлэлцэх вэ?

УИХ-ын дарга М.Энхболд: Маргааш үдээс хойш 15 цагаас Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай хуралдаан хийе гэсэн албан бичиг ирсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд: Нээлттэй сонсголын асуудлыг хэзээ шийдэх вэ?

Нээлттэй сонсголтой холбоотой АБГББХороо дээр ажлын хэсэг гараад явсан ч Тамгын газрын Хуулийн хэлтэсийн хатуу байр суурийн дагуу хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлгийг хийж чадаагүй ээ. Нөгөө талдаа олон түмний дунд хүлээлт байгаа. УИХ 20 гаруй гишүүд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд маргааш хэлэлцүүлэг хийнэ. Ажлын хэсгийн 2 дахь дүгнэлт байгаа. Үүнд УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлуудыг хөндсөн. Үүн дээр нээлттэй ч ярих зүйл бий, бас хаалттай ярих зүйл байх шиг байна.   Ингээд УИХ-ын дарга Тусгай хяналтын дэд хороо хуралдаад энэ асуудлаар дүгнэлт гарга гэж чиглэл өгсөн. Энэ Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдах вэ? Миний хувьд тус дэд хороо, аюулгүй зөвлөлд бүх асуудлаа өгчихсөн байгаа. Тусгай хяналтын дэд хороо хуралдаж нэр төрийг минь сэргээж өгөхийг хүсэж байна. Маргааш болох нээлттэй сонсголтой холбоотой хуралдуулж өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байна.

УИХ-ын дарга М.Энхболд. Маргааш УИХ хэлэлцэнэ

Нээлттэй сонсголын хүрээнд УИХ-ын АБГББХ, Тусгай хяналтын дэд хороод хуралдах шаардлага байгаа гэдэг асуудал хөндөгдсөн. УИХ-ын даргалж байгаа хүний хувьд энэ хоёр хороогоор ярилцах шаардлага байгаа бол ярилц гэж хойшлуулсан. 3 долоо хоногийн дараа АБГББХороо УИХ-аас томилогддог албан тушаалтанд нийтийн сонсголын хийдэг.

Зөвшилцөх албан тушаал дээр дээр нийтийн хэлэлцүүлэг хийх боломжгүй юм. Харин Нээлттэй хэлэлцүүлэг хийх нь Өргөдлийн байнгын хороонд хийж болох юм.

Үүнийг Өргөдлийн байнгын хороо уруу шилжүүллээ гэсэн. Дараа нь 3 долоо хоногийн дараа Тусгай хяналтын дэд хорооноос өнгөрсөн 7 хоногт манай дэд хороо хуралдах нөхцөл байдал үүсээгүй байна гэсэн. Ингээд хэлэлцэх гэсэн чинь Өргөдлийн байнгын хорооны дарга АБГББХ-ны бичгийн сая 1 цагийн өмнө авлаа судлах хугацаа өгөөч гэсэн.

Сая асуусан чинь 900 доошгүй хүн санал, өргөдөл өгсөн тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг хийдэг дэг журамтай гэсэн хариу өгсөн. Ингэхээр боломжгүй болж байгаа учраас маргааш УИХ энэ асуудлыг хэлэлцэж, нэг тийш нь шийднэ.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn