Л.Болд: Шинэ засгийн газарт бид татвар нэмэхгүй байх шаардлагуудыг тавина
2017.12.14

Л.Болд: Шинэ засгийн газарт бид татвар нэмэхгүй байх шаардлагуудыг тавина

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-БНСУ-д Элчин сайдаар томилуулахаар Б.Хурцын нэр орж ирсэн. Түүнтэй холбоотой асуудлуудын хүрээнд нийтийн сонсгол явуулна гэж байсан ч больчих шиг боллоо. иргэдээс ирсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороогоор, гишүүний нууцтай холбоотой асуудлыг уиХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх юм уу?

-УИХ-ын Тамгын газартай гишүүд маш их санал зөрөлдөж байна. Тамгын газрын зүгээс Нийтийн сонсгол хийлгэхгүй тодорхой дүрэм журам нь алга гээд байгаа. Энэ зүгээр л шалтаг. Хуулийнхаа дагуу гишүүдийн зүгээс тавьчихсан юм шүү дээ.

Тиймээс хуулийнхаа дагуу явчих ёстой юм. Ажлын хэсэг дээр бид нэлээдгүй ярилцсаны эцэст УИХын Тамгын газар тэс хөндлөн хэвтээд байгаа учраас Нийтийн сонсгол байна уу, хэлэлцүүлэг байна уу нэршлээс нь үл хамаараад ээдрээтэй асуултууд хариултаа олох ёстой гэж үзсэн.

Хуулийн хүрээнд хэн ч саад тээг болж чадахгүй гарц нь юу вэ гэхээр иргэдээс ирсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд өгөөд нээлттэй хэлэлцүүлэг хийгээд асуултуудад нь хариулт өгье гэсэн юм. Хэлэлцүүлэг чинь өөрөө Нийтийн сонсголын нэг хэлбэр. Нийтийн сонсгол гэхээр жижиг шүүх хурал шиг зүйл болдог.

Уг хэлбэрийг нь хөөхөө болиод иргэдэд үнэн зөв мэдээлэл очоосой гэдэг утгаар нь нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Мөн олон гишүүнийг гэмт хэрэгт гүтгэсэн. Гишүүд өөрсдийн шугамаар шүүхэд хандаж байгаа. Хачирхалтай нь янз бүрийн шалтгаанаар шүүх өргөдлийг хүлээж авахгүй байна. Авсан ч буцаах шийдвэр гаргаад байгаа юм. “УИХын гишүүний хувьд гүтгэсэн байна. Иргэний хувьд Их хурлын гишүүнээ та төлөөлөх эрхгүй” гээд байгаа л даа.

Энэ юу гэсэн үг юм. Би өөрөө өөрийгөө төлөөлөх эрхгүй шийдвэрийг шүүх гаргаад байгаа. Тиймээс давж заалдана. Бүх боломжийг хуулийн хүрээнд ашиглаж нэр төрөө сэргээлгэнэ.

Нөгөө талдаа Б.Хурц өөрөө улсын нууц гэсэн зүйлсээ дэлгээд байгаа болохоор Тусгай хяналтын дэд хороо УИХын бүтцийн байгууллагууд хэлэлцээд бичиг баримтуудыг нь үзээд хариугаа өгөх ёстой.

Тэр процесс руугаа яв гэж байгаа юм. Энэ асуудлыг би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тавьсан.

-Ямар шалтгаанаар...

-Би ч биш Монгол улс гүтгэгдсэн. тиймээс Монгол улсынхаа нэр хүндийг ҮаБз авах ёстой. гүтгэсэн гүтгээгүй гэдэг дүгнэлтийг тусгай хяналтын дэд хороо гаргаж өгөх ёстой юм. энэ бүх чиглэлээр өргөдөл өгөөд үндсэн ажлаа хийж чадахгүй үйлээ бараад явж байна. ойрын үед миний гомдлыг барагдуулж, энэ асуудал нэг талдаа гарах байх гэж бодож байгаа.

-Өргөдлийн байнгын хороогоор нээлттэй хэлэлцүүлэг хийлээ гэхэд дахиад улсын нууцтай холбоотой асуудал гээд ил болох юм байгаа гэж үү?

-Нууцтай холбоотой зүйл нь яригдахгүй нууц хэвээрээ үлдэнэ биз. энэ бүхэн ойлгомжтой шүү дээ. намайг хойд солонгост зэвсэг зарсан л гэсэн. Хойд солонгост зэвсэг зараагүй. Мөнгө авсан гэсэн. аваагүй. Хаанаас нь ч үзсэн байхгүй, болоогүй зүйлийг болсон мэт яриад байгаа. н.алтанхуягийг эрдэнэтийн даргыг дарамталсан гэсэн.

Дарамтлаагүй гээд шүүхэд хандаж байгаа гэх мэдээлэл явж байна. Ц.нямдорж сайдыг хэдэн сая ам.долларын шахаа хийсэн гэсэн. Маш тодорхой зүйлсэд ямар нууц байгаа юм бэ. Тэр гүтгэх болохоороо ил байж болдог хариугаа авах болохоор нууц байдаг байж болохгүй. тиймээс энэ бүгдийг ил болгоод өгөөсэй гэж байгаа юм.

-Элчин сайдыг томилох эсэх асуудлыг Их хурал долоо хоногийн дотор хэлэлцэж эхлэх хуультай. Томилоход мөн хугацаа бий юу?

-Хугацаа гэж байхгүй. Хэлэлцэж эхлэхэд долоо хоног гэж байдаг. Байнгын хороо дүгнэлтээ гаргасан. асуудлыг хэлэлцэх хугацаатай гээд буруу шийдвэр гаргаж болохгүй.

Б.Хурц “Ерөнхий сайд намайг стрессээ тайлаад амраад ир” гэж тайлбар өгч байна лээ. Миний хувьд Ерөнхий сайдыг гүтгэсэн байх гэж бодож байгаа. 40 гаруй мянган монголчууд ажиллаж, амьдарч байгаа улсад стрессээ тайлж, амарна гэж байхгүй. Харин ч нойр хоолгүй ажиллах ёстой газар. Ерөнхий сайд тэгж хэлсэн гэж бодохгүй байгаа. Гадаад талдаа нөгөө улсаа ч доромжилж байгаа хэрэг. элчин сайд нь амрах гээд ирж байгаа гэвэл тэдэнд ямар санагдах вэ. одоо ч тэгээд гүтгүүлээгүй хүн үлдсэнгүй дээ.

БНАСАУ-ыг бүтэлтэй, бүтэлгүй наймааны золиосонд хүмүүсээ цаазалдаг юм байна, хүн хулгайлах гэмт хэргийг герман улсын хуулийн байгууллага өөрөө хийсэн юм байна гээд хэлчихлээ. Гэх мэтчилэнгээр тал талдаа дүгнэлт хийх хэрэгтэй. ТЕГ-ын дарга, атг-ын дэд дарга байсан хүн ийм зүйл ярьж болдог юм уу. Их хурал өөрөө бодолтой байх хэрэгтэй. Асуултууддаа хариулт авах ёстой. Ингэж бид тайвшралыг олохгүй бол бүхнийг бусниулаад байж болохгүй.

-Та нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд өргөдөл өргөсөн юм байна. Шүүх харин хүлээж авахгүй байгаа юм уу. Ямар учиртай юм бол?

-Шүүх шударга хандах ёстой. сэтгэлд хүрэхгүй, ойлгомжгүй, ард түмнээ бухимдуулсан, төөрөгдүүлсэн хуулийн засаглалаа гутаасан зүйл байж болохгүй. Шүүгчид ухаарах байх. Ард түмнийхээ төлөө үнэн зөв шийдвэр гаргаад явах байх гэж найдаж байгаа. Өөр яалтай билээ.

-Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүний хувьд Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан талаар мэдээлэл авсан уу. Хар жагсаалтад орно гэхээр яг яадаг юм?

-10 гаруй хоногийн өмнө уИХ-ын чуулганаар гадаад бодлогын талаар мэдээлэл сонсоход би эрх баригчид гадаад бодлого дээрээ барьц алдчихлаа. Юу ч гарахад бэлэн байна. Хоёр, гуравдагч хөршийн бодлого, гадаад орчин дахь улсын нэр хүнд, байр суурь эх захгүй байна шүү гэдгийг хэлсэн.

Жил гаруйн турш сандал ширээний тэмцэл хийсний үр дүн нь эхнээсээ ингэж гарч байгаа юм. Энэ жил Европын холбоотой хамтын ажиллагааны хэлэлцээр хийгдэж дуусахтай зэрэгцээд ийм мэдээлэл гарлаа. Хар жагсаалтыг би цэвэр хариуцлагын асуудал гэж бодож байгаа. Европын холбоо дэлхийн 100 гаруй оронд үнэлгээ хийж байгаа л даа.

Монгол улс хулгай луйвар хийх гээгүй, олон улсын хууль зөрчих гээгүй гэдгээ илэрхийлчихсэн бол бусад 40 гаруй орны хамт саарал жагсаалтад явж болох байсан. гэтэл улсаа зөв ойлгуулж чадаагүй. Бид авлигач, хулгайч луйварчидтай хамтарч ажиллана гэж мэдэгдэл хийснээс ялгаагүй болчихож байгаа юм. Өөрсдөө ингэж байгаа бол хар жагсаалтад оруулчихъя гэж байгаа. Хар жагсаалт гэдэг чинь ялын тогтоол. одоо ямар ял ногдуулах вэ гэдгээ ярина шүү дээ. Ийм л ял тулгагдчихаад байна.

Ямар ч байсан өөрийгөө хүндэлдэг хөрөнгө оруулагчид монголд ирэх боломжгүй болж байгаа. Дэлхийд хөрөнгө оруулах боломжтой 100 гаруй улс байхад Европын холбооноос битгий очоорой, наадуул чинь гэмт хэрэгтэн, хулгайч, луйварчид шүү гээд байхад би тэнд нь багтдаг юм аа гээд ирэх хүн байх уу. Бусад орон руу л явна. Бид хаана ч очсон духан дээрээ хар тамгатай улсууд болчихлоо. Хулгай луйвар, татвараас бултсан гээд муу муухай ойлголтыг дэлхийд өгчихөж байгаа юм. энэ бидний зорилго мөн юм уу.

-Манай эдийн засагт нэлээд сөрөг нөлөөтэй болж таарах нь ээ?

-Тэгэлгүй яахав. Үр дагавар нь аймшигтай ирнэ. Үүнийг засч залруулахын тулд маш их хугацаа алдана. Хүний амьдралаар хэмжигдэхээр зүйл байхгүй юу. Дахин ийм зүйл гадаад бодлого дээрээ гаргахгүй байгаасай. сөрөг хүчний үг гэж хүлээж авах хэрэггүй. гадаад бодлогод нам хамаагүй. Цаашид алдаагаа засаад явахаас өөр замгүй.

-Ирэх оны нэгдүгээр сараас эхлээд нэлээд хэдэн төрлийн татвар нэмэгдэнэ. Тэр дундаа иргэдэд хамгийн хүнд ачаалал болж ирэх татвар нь хувь хүний орлогын албан татвар гээд байна л даа. 1.5 саяас дээш төгрөгийн цалинтай болж татвар илүү авна гээд иргэд маш их гомдол гаргаж байна...

-Цагийг нь тулгаж байж дуугардаг нь манайхны гэм биш зан. Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэх гэж байна. та бүхний амьдралд хүндээр тусна гэдгийг маш их хэлж ярьж байсан. Харамсалтай нь тэр үед манайхан тоолгүй өнгөрсөн. Приусын татвар нэмэгдэхэд жагсаал цуглаан хийж байж татварыг гурван сараар хойшлуулж байсан шүү дээ. Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэх нь мэдээж иргэдийн нуруунд ачаа болж ирнэ. он гарсны дараа энэ татваруудаа эргэж харах хэрэгтэй. Хүүхдийн мөнгөнөөс эхлээд засах зүйлс зөндөө бий.

-Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхын тулд яах ёстой вэ. Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах уу?

-Цөөнхийн зүгээс энэ хууль батлагдахын өмнө бид болиулахын тулд байж болох бүх аргыг хэрэглэж завсарлага хүртэл авч байсан. олонх хүчээр шийдээд явсан. тэр засгийн газар нь солигдчихлоо. Шинэ Засгийн газарт бид татвар нэмэхгүй байх шаардлагуудыг тавина. ажлаа хийж яваа жирийн хүмүүсийн нуруунд ирэх ачаа, тэр хүнд цохилтыг зөөлрүүлэх хэлэлцээр явагдана. нийгэмд буруу үлгэр дуурайлал авч ирдэг шийдвэрүүдийг эргэн харуулах тал дээр ардчилсан намын бүлгийн зүгээс шаардлагатай бүх алхмуудыг хийнэ.

Сэтгүүлч Э.Энхболд