Л.Мөнхбаатар 2017.12.14 | Сайт: Vip76.mn

Хөвсгөл аймагт 2018 онд ямар ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ?

Хөвсгөл аймагт 2017 онд харилцаа холбоо, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр нийт 7,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Энэхүү хөрөнгөөр

  • Хатгалаас-Тойлогт нуур хүртэлх 40 км Цахилгаан дамжуулах агаарын шугам,
  • Ренчинхлүмбэ, Ханх сумдыг үүрэн холбооны 3G сүлжээнд холбох зэрэг бүтээн байгуулалтын ажлууд болон
  • Алаг-Эрдэнэ сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэг,
  • Ханх сумын 150 ортой сургуулийн дотуур байр,
  • Цагааннуур сумын 100 ортой сургуулийн дотуур байр,
  • Чандмань-Өндөр сумын 100 ортой сургуулийн дотуур байр,
  • Баянзүрх сумын 320 хүүхдийн сургуулийн байр зэрэг олон жил царцсан барилгуудын санхүүжилтийг шийдвэрлүүлж ашиглалтад оруулаад байна.

Харин 2018 онд улсын төсвийн 7,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөвт суусан байна. Энэхүү төсвөөр дараах ажлуудыг хийх юм.

  • Мөрөн сумын 150 ортой цэцэрлэгийн барилга,
  • Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн барилга,
  • Хатгал тосгоны Захирагчийн албан конторын барилга,
  • Ахмадын амралт сувиллын барилгын өргөтгөл,
  • Улаан-Уул сумын 320 хүүхдийн сургуулийн барилга,
  • 75 ортой сургуулийн дотуур байр,
  • Баянзүрх сумын 150 хүүхдийн сургуулийн дотуур байр,
  • Ханх сумын Ханх-Монд чиглэлийн 23 км хатуу хучилттай авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийхээр Улсын Их Хурлаас баталлаа.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн сонгогдсон тойрогтоо нэн шаардлагатай байгаа олон жил санхүүжилт нь зогссон сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгыг ашиглалтад оруулах, алслагдсан сумдыг өндөр хурдны интернэтэд холбох, аялал жуулчлалын төв Хөвсгөл далайн баруун эргийг цахилгаан дамжуулах агаарын шугамтай болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллалаа.

2017-2018 онд нийт 14,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойргийнхоо сумдад шийдвэрлүүлсэн байна.