Л.Оюун-Эрдэнэ: Монголын төр цагаатгалын ажилд хүндэтгэлгүй хандаж байна
2017.12.14

Л.Оюун-Эрдэнэ: Монголын төр цагаатгалын ажилд хүндэтгэлгүй хандаж байна

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Миний удамд хэлмэгдэж амь насаа алдсан өвөг бий. Энэ бол Монголын түүхийн маш эмгэнэлтэй, дахин давтагдаж боломжгүй түүх.

надад энэ цагаатгалын ажил хүндэтгэлгүй, тэдний зүрхний шархыг байн байн сэдрээсэн үлгэн салган байдлаар явж ирсэнд харамсдаг.

Монголын парламентад цагаатгалын асуудал ярьж эхлэх бүрт тэнд байгаа хүмүүс анхаарал тавин, харж байдаг.

Бусад улсуудын хувьд түүхийн сурах бичиг, боловсролын системд зэрэг зүйлд тухайн үед яг юу болсон? үүнээс ямар үр дагавар гарсан, энэ хүмүүсийнхээ зөв түүхийг ирээдүй хойчид хэрхэн үлдээх үү гэдэгт илүү анхаардаг. Манай улс болохоор нэг удаа байр өгөх зэргээр ажилладаг. 

Манай улс түүхийн сурах бичгээ эргэж харахгүй бол түүхийн тухай маш өөр өөр ойлголттой байна. Залуу үеийн маань зарим хэсэг 20-р зууны эхэн үеийн түүхээ огт мэддэггүй, энэ хэлмэгдүүлэлтийн учир зүйн шалтгааныг огт анзаарахгүй байж Мартин Лютер Кингийг, Солонгосын алдартай жанжны түүхэн киног сайн мэддэггүй шинэ үе гарч ирж байна.

Өнгөрсөн түүхээ мэдэхгүй байгаа нь өнөөдрийн цагийн үнэ цэнээ ойлгохгүй болчихоод байна. Энэ бүхнийг ингэж цогцоор авч үзэхгүй бол учир дутагдалтай байна. Цагаатгалын ажил гэхээр хүндэтгэлгүй, хэлмэгдэгсэд гэхээр нэг улиг болсон өнгөрсөн сэдэв байдлаар Монгол улсын төр цаашид явах юм бол үүнийг хийх ч хэрэггүй.

Ажлын хэсгээс асуумаар байна. Энэ ажил хэзээ дуусах вэ? бүх хүний нэрс гарч дууссан уу?

Цагаатгах комиссын дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дарга хариуллаа

Тантай санал нэг байна. Үнэхээрийн зүрхэндээ шархтай энэ буурлууд уйлахаас өөр зүйл хийж чадахгүй байна. Маш их өргөдлүүд ирдэг.

Гэсэн хэдий ч цагаатгалын энэ асуудал нь 2012 оны 12 сараас хойш хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусаад өргөдөл хүлээж авч чадахгүй болчихоод байна.

Тийм учраас энэ хуулийн хэрэгжилтийн судлаад хамгийн уртдаа 2 жилийн хугацаанд энэ ажлыг дуусгана гэж үзэж байгаа. Нэр нь бол тодорхой болчихсон байгаа. 400 гаруй хүн бий, өнгөрсөн жил хууль  өргөн барьснаас хойш 20 гаруй хүн барсан байна. Тиймээс энэ асуудлыг шуурхай хэлэлцээд батлах хэрэгтэй байгаа юм.