Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт эхэллээ
2017.12.14

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт эхэллээ

Улаанбаатар хотын Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өнөөдөр Мэргэжлийн англи хэлний шалгалтаар эхэллээ. 

Монгол Улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуульд заасны дагуу институт нь тус шалгалтыг жил бүрийн 6, 12 дугаар сард зохион байгуулдаг.  

 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг Мэргэжлийн англи хэл, Хууль эрх зүй, татварын бүртгэл, Аудит ба баталгаажуулалт, Санхүүгийн менежмент-1, Санхүүгийн тайлагнал-1, Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага хичээлүүдээр авах юм. 

 Шалгалтад 800 орчим нягтлан бодогчид хамрагдаж байна. Эрх олгох шалгалтад тэнцсэнээр мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авах, ММНБИ-ийн гишүүн болж, мэргэжлээрээ өсч дэвших боломжтой болдог билээ.