Шарсан тахиа, 50 грамм уусаар байтал он дууслаа
2017.12.14

Шарсан тахиа, 50 грамм уусаар байтал он дууслаа

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой санал, үг хэллээ. Энэ үеэр

 УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Тусгай хяналтын дэд хороо энэ ондоо багтаж хуралдана гэсэн яасан бэ. Манай Сонгинохайрхан дүүргийн сонгогчид байнга ярих юм. Хэвлэл мэдээллээр янз янзын зүйл яриад л өнгөрөх юм. Нэг хэсэг 60 тэрбум гээд л байсан таг боллоо. Одоо оффшор гээд л ярих юм гэх мэтээр байнга ярьж байна. Цас зуд, утаагаа мартаад бүжиг таанз эргүүлж явсаар байтал энэ сар дууслаа. Улс эх орныхоо асуудлыг даруйхан ярихгүй бол шарсан тахиа, 50 граммтай уусаар байтал сар дууслаа" гэв.