Улаан.Ч 2017.12.19 | Сайт: Vip76.mn

Ч.Улаан гишүүн ГЕГ-ын даргын иргэдэд учруулсан хохиролтой холбогдуулан асуулга тавилаа

Ч.Улаан гишүүн ГЕГ-ын даргын иргэдэд учруулсан хохиролтой холбогдуулан асуулга тавилаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандан асуулга тавилаа. 

ГЕГ-ын зүгээс төрийн хууль, тогтоомжийг ноцтой зөрчих, төр нийгмийн ашиг сонирхлыг хохироох, татвараас зайлсхийж улсын төсвийн орлогыг хомсдуулах үйлдэл гаргах болсон тухай иргэд, ААН-үүдээ ирсэн гомдлын дагуу эрхэм гишүүн асуулгыг тавьж байгаа ажээ. 

Тодруулбал ГЕГ-ын дарга 2017 оны 6 сарын 30 өдөр А162 тоот тушаал гаргаж "Татваргүй барааны дэлгүүр" ажиллуулах зөвшөөрөл олгохдоо хууль, журам зөрчсөн, сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас 950 гаруй  сая төгрөгийн татвар чөлөөлөгдөж улсын төсөвт хохирол учирсан байна.

Мөн энэ оны 10 дугаар сард дээрх шийдвэрээ цуцалснаар бизнес эрхэлж буй ААН-үүдийн дотоод болон, гадаад үйл ажиллагаанд саатал, хохирол гарч төлбөр торгуулийн асуудал яригдаж эхэлжээ. Энэ байдал нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төсөв хариуцан барагдуулдаг байсан буруу жишиг давтагдахад хүргэж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан үзэж байгаа ажээ. 

Тиймээс тэрээр Сангийн сайдаас дараах асуудлыг тодруулахыг хүссэн байна. Үүнд 

Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлыг барагдуулах нэрээр төсөвт нэмэлт ачаалал бий болгохгүй байх, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг цэгцлэх, гаалийн байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар баримталж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар тодруулж хамтран ажиллах зорилготойгоор асуулгаа тавьж байгаа аж.

Асуулгыгн хариуг хуульд заасан хугацаанд ирүүлсний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шаардлагатай асуудлаар УИХ-ын шийдвэрийн төсөл санаачилах ажээ.

М.Наран