Л.Болд 2017.12.19

Богдын араас арван жил тодорсон Л.Болдын тойргоос...

Богдын араас арван жил тодорсон Л.Болдын тойргоос...

Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүрэг буюу Богд уулын араас төрийн түшээгээр сонгогдсоноос хойш арван жилийг ардаа үдэж буй.

Ардчиллын алтан хараацайнуудын нэг тэрбээр улс төрийн амьдралд хөл тавиад 20 шахам жил болж байгаа нэг үгээр хэлбэл “акул” улс төрч.  Мэдээж улс төрийн амьдралд зүтгэсэн 20 жилийнхээ тэн хагаст нь парламентын “тогоонд чанагдаж”, хоёр ч удаа сайдын алба хашиж ирсэн хүнд бол хийсэн ажил гэж тоймгүй их байх нь тодорхой. Ажил хийдэг болоод л Хан-Уулчууд ахин дахин итгэл хүлээлгэн сонгосон болов уу.

УИХ-ын гишүүн Л.Болд чуулганаа таслалгүй идэвхтэй суудаг гишүүдийн нэг. Түүний санаачлан батлуулсан хуулиуд ч цөөнгүй бий. Өнгөрсөн жилд өргөн барьсан хуулийн төсөл л гэхэд Газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл зэрэг томоохон төслүүдийг дурдаж болох юм.

Өмнө нь хоёр удаа Хан-Уул дүүргээс сонгогдож байсан Л.Болд 2016 оны сонгуулиар ч мөн л ХУД-ээс буюу 57-р тойргийн 4, 5, 6, 7, 8-р хорооноос сонгогдсон. Эрхэм гишүүний хувьд хавар, намрын чуулганы үеэр иргэд, сонгогчидтойгоо уулздаг уламжлал тогтоогоод удаж байгаа юм билээ. Харин манай “Амлалтын мөрөөр...” сурвалжлах багийнхан Л.Болд гишүүний тойрогт ажиллах үеэр тэрбээр тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж таарсан юм. Эрхэм гишүүнийг тойргийнх нь сонгогчид загнах, магтахыг ёстой л үзүүлэх шиг болж байдаг шүү. Харин гишүүн хүмүүсийн хэлсэн ярьсанд унтууцаж, уцаарласан шинжгүй харин ч санал, шүүмжлэлийг нь уйгагүй бичиж авч байгаа харагдана лээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд үндсэн таван сэдвийн хүрээнд иргэд, сонгогчдодоо мэдээлэл хүргэсэн юм. Үүнд: УИХ-ын 2017 оны хаврын ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, Ерөнхийлөгчийн сонгууль, ЗГ-ын үйл ажиллагаа, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай, УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо хийсэн ажлын тайлан багтаж байлаа. Харин түүнд иргэд нийгмийн даатгал, жижиг дундын зээл, тэтгэвэр, газар өмчлөл зэрэг олон чиглэлээр тулгамдсан асуудлуудаа хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Мэдээж 

Л.Болд гишүүний талаар тойргийн  сонгогчид нь ийн ярив:

8-р хорооны ЗДТГ-ын  дэргэдэх зохион байгуулагч Б.Баярцэцэг:

Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Батчимэг:

Б.Болд гишүүн эрүүл мэндийн чиглэлээр багагүй ажил хийсэн. Манай өрхийн эмнэлэгт гэхэд ор, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж байсан. 2016 оны эхээр манай хорооны амьдралын баталгаажих түвшин доогуур 200 иргэнд B, C вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэж өгсөн. онцолж хэлбэл, өндөр настангуудадаа маш их тусламж үзүүлдэг.

8-р хорооны өндөр иргэн Ц.Даваа:

Эгч нь 8-р хороонд 50 гаруй жил амьдарч байна. Эндээс сонгогдсон УИХ-ын гишүүдээс хамгийн сайн ажил хийсэн нь Л.Болд гишүүнийг гэж боддог. Зам, гэрэлтүүлэг гээд олон ажил хийсэн. Эгч нь өрх толгойлсон ээж. Гишүүн маань өрх толгойлсон ээжүүдэд хандсан сургалт зохион байгуулж, дэмжлэг тусламж үзүүлдэг.

6-р хорооны иргэн Н.Амаржаргал:

Би саналаа Б.Болд гишүүнд өгсөн л дөө. Яармагт бол маш их ажил хийсэн хүн ш дээ. Манай хороонд л гэхэд халуун хүйтэн усны шугам тавьсан. Мөн “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлээд нэг гудамжийг жишиг гудамж болгон хөгжүүлсэн.   

УИХ-ын гишүүн Л.Болд: Яармагт жишиг гэр хорооллыг бий болгоно
 
- "Амлалтын мөрөөр..." цуврал сурвалжлах баг танай тойрогт ажиллаад ирлээ. Арван жилийн турш таны тойрогтоо хийсэн ажил тоймгүй их юм билээ. Хийсэн ажил бүрийг тань сурвалжилна гэвэл нэг өдөр байтугай нэлээд хэдэн өдөр зарцуулах шинжтэй байдаг шүү...

-Богд уулын ар орчмын газрын асуудал сүүлийн хэдэн жил шуугиан дэгдээсэн. Одоо хэдийгээр таны тойрог биш болсон ч гэсэн ид газрын асуудал сөхөгдөж байх үед та тус тойргоос нь сонгогдсон гишүүн байсан шүү дээ?

Хэдэн компаниуд л газрыг нь хууль бусаар хувьдаа авчихсан асуудал л даа. Уг нь тэнд дүүргийнхээ иргэдэд газар хуваарилаад шинэ сууршилийн бүс болгочихвол хэрэгтэй байсан юм. Тэр газар гэхдээ Богд уулын тусгай хамгаалалттай бүс гэдгээрээ Байгаль орчны яаманд хамаарагддаг. Хэдийгээр тусгай хамгаалалттай боловч баахан хаустай хорооллууд баригдчихсан, иргэдийн хурлаар орж болдоггүй. Сүүлдээ иргэд аргаа бараад бослого хүртэл гаргасан ш дээ.

-Та бол АН-ын гишүүн. Гэтэл дүүргийн Засаг дарга нь МАН-ын гишүүн хүн. Аливаа ажил явуулахад сөрөг хүчний зөрчил үүсэж байна уу?

Ер нь бол гардаг л юм байна. Гэхдээ Хан-Уулд бол ардчилсан нам хүчтэй хэвээрээ байгаа л даа. Нэг хүний зөрүүгээр ялагдсан. Дүүргийн удирдлагууд бол бидэнтэй уулзаж, хамтарч ажиллахгүй улстөржөөд л байх шиг байна. Үүнд би их харамсаж байгаа. Уг нь төрийн ажил бол ямар нэгэн нам, улстөржилтгүй л явж байх ёстой л доо.

С.Мөнхжаргал

ulsturch.mn