Д.Цогтбаатар 2017.12.19 | Телевиз: МҮОНТВ

Хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүд онлайнаар эх хэлээ судална

Монголчууд хилийн чанадад амьдарч, суралцдаг болсноос хойш гурав дахь эрин гарлаа. Харин эх орноосоо хол өссөн хүүхэд багачууд эх хэлээ мэдэхгүй байх тохиолдол байгаа юм. Энэ таагүй байдлыг өөрчлөх зорилгоор хилийн чанадад амьдарч байгаа хүүхэд багачуудад зориулсан монгол хэлний онлайн хичээлийг оруулахаар бэлтгэж эхэлжээ.

Дэлхийн 100 гаруй оронд 130 мянга гаруй Монголчууд ажиллаж амьдарч байна. Хилийн чанадад монгол хэл заадаг 40 гаруй сургууль байдаг ч хүүхэд бүрт хүрэх боломж хомс байдаг аж.