С.Амарсайхан БНСУ-ын "Коспо" консорциумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017.12.20

С.Амарсайхан БНСУ-ын "Коспо" консорциумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга С.Амарсайхан БНСУ-ын "КОСПО" консорциумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус консорциум нь БНСУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийн 9.9 хувийг дангараараа бүрдүүлдэг томоохон байгууллага юм. Мөн уул уурхайн нөхөн сэргээлт, шатаасан нүүрсний үнсийг орхигдсон уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах талаар судалгаа, шинжилгээ хийдэг байна. 

БНСУ-ын Засгийн газрын 100 хувийн санхүүжилтээр хэрэгжиж буй Налайх дүүрэгт “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хотхон байгуулах” төсөл буюу ирэх оны 12 сард хүлээлгэн өгөх 400 кВт-ын эрчим хүчний нарны үүсгүүр барих ажлыг  КОСПО" консорциум гүйцэтгэж байгаа юм.

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, бага оврын эрчим хүчний үүсгүүр барьж байгаад талархаж байна. Энэ ажлыг бодлогын хүрээнд дэмжих болно. Тиймээс төслийг амжилттай дуусгаж, тогтвортой ажиллагаа явуулах, засвар үйчилгээ зэрэгт анхаарч ажиллахыг хүсч байна" гэв.