Ж.Бат-Эрдэнэ 2017.12.20 | Телевиз: VTV

Ж.Бат-Эрдэнэ: Энэ нийгэмд хийе, бүтээе гэсэн хүсэл мөрөөдөлтэй маш олон хүмүүс их бий

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ VTV телевизийн “Boldko” ток шоунд оролцжээ.

Түүний санаачилсан “Шинэ хөдөө” төслийн талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Тэрээр “Шинэ хөдөө” төслийнхөө талаар: “Хүн өөрийн нийгэмд байр суурьтай байхыг хүсдэг, хэрэгцээгээ хангаж, халаасандаа мөнгөтэй байхыг хүсдэг. Энэ нийгэмд маш олон юм хийе гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүс их бий. Аж амьдралаа дээшлүүлэхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа хүмүүсийг дэмжихийг хүссэн. Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөж байгаа гол хүчин зүйл нь хөдөө орон нутгаас уламжлалтай. Ноос ноолуур, арьс шир, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг “Шинэ хөдөө” төсөлд оруулсан.

Хөдөө болон хотын амьдралын ялгаа асар их байгаа. Сум, аймгийн төвүүдэд ажлын байр гэдэг зүйл маш их дутагдалтай байна. Тиймээс хүний хийх боломжтой бизнес болгоныг дэмжиж, хийж бүтээх бололцоог нь болгох хэрэгтэй” гэсэн юм.