2017.12.20

П.Энхболдын нэрэмжит 32-р сургууль өргөтгөлийн барилгаа хүлээж авлаа

Хан-Уул дүүрэгт ерөнхий боловсролын 18 сургууль байдгаас бүгд 2-3 ээлжээр хичээллэдэг. Харин П.Энхболдын нэрэмжит 32-р сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор тус сургууль нэг ээлжээр хичээллэж 1000 орчим хүүхдэд ерөнхий боловсролын мэдлэг олгох  боломжтой болжээ.

Хан-Уул дүүрэг нь ерөнхий боловсролын цөөн сургуультай дүүрэг боловч шинэ суурьшлын бүс үүсч байгаатай холбоотойгоор шилжин ирэгсэд ихэссэний улмаас 130, 118-р сургуулиудын ачаалал нэмэгдэж 3 ээлжээр хичээллэх болжээ.