Ц.Даваасүрэн 2017.12.21

“Баруун бүсийн эрчимийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

“Баруун бүсийн эрчимийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхлэв.

Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ,  “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу одоогийн валютын ханшаар 116.3 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа бөгөөд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 199 төгрөг болж байна.

Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Эрчим хүчний өөрийн өртөг болон  борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг  бүрэн нөхөж чадахгүй байгааг дурдлаа.