2017.12.21

Гашуун сухайтын тээвэрлэлтийн дараалал 49 км болж буурчээ

Гашуунсухайтын хил дээрх автомашины цуваа 120-130 км хүртлээ үргэлжилж нүүрс борлуулсан зүйлгүй, эсэргээрээ шатахуун түлшээ баран хэдэн өдөр сараар дугаарлаж байсан билээ.

Тиймээс ачааллыг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Улмаар урт цуваа өнөөдрийн байдлаар 49 км болж буурсан байна. Ингэснээр тээврийн эргэлт нэмэгдэх боломж бүрдэх юм.

Энэ хүрээнд экспортод гаргаж байгаа нүүрсний хэмжээг тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоогоод байна.