2017.12.21

16 аймгийн 171 сумын малчид гар утсаараа цаг агаарын мэдээ хүлээн авч байна

Малчид гар утсаараа цаг агаар болон бэлчээрийн ургацын мэдээллийг хүлээн авч байна.

“Mercy por” олон улсын байгууллага ОБЕГ-тай хамтран хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 16 аймгийн 70 гаруй суманд энэ технологийг нэвтрүүлжээ.

Ирэх онд бүх аймаг сумын алчид гар утсаараа цаг агаар, бэлчээрийн ургацын талаар мэдээлэл авах боломж бүрдэх юм.

Малаа бэлчээх, хадлан тэжээлээ бэлтгэж базаах зэрэг олон зүйлд технологийн энэ дэвшил их дэм болж байгааг малчид ярьлаа.