Даваасүрэн.Ц Б.Баттөмөр 2017.12.22 | Сайт: Vip76.mn

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК алдагдлыг бууруулах хууль батлагдав

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК алдагдлыг бууруулах хууль батлагдав

УИХ-ын өнөөдөрийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг баталлаа. 

Энэхүү төслийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 12 сарын 13 өдөр өргөн мэдүүлсэн билээ. 

Энэхүү төслийг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд 2.3, 2019 онд 2.4, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуралдааны үеэр УИХ-ын байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уншиж танилцуулсан  юм.

Байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-д оруулсан юм. Ингээд хуулийн төслийг гишүүд дэмжиж анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гишүүдэд хуулийг баталж өгсөнд талархал илэрхийлэв.