Л.Энх-Амгалан 2017.12.22

Л.Энх-Амгалан: Зээл авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалдаг газар алга

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуусан юм.

Л.Энх-Амгалан: Үндсэндээ доллараар асван зээлийн хэмжээ 1.1 тэрбум доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн байан. Банкны зээлийн 20.8 хувь нь 1.1 тэрбум доллартай тэнцэх зээл байна гэсэн мэдээлэл өгч байна. Үндсэндээ төгрөгт шилжүүлжл 2.6 их наяд болж байна. 2.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл доллараар байна гэдэг бол маш их эрсдэлтэй.

Таны хэлснээр 2012 онд долларын ханш 1392 байсан. 5 жилийн дотор долларын ханш маш их хөдөлсөн. Үүнээс болж олон иргэд, аж ахуйн нэгжүүд маш том эрсдэл хүлээсэн. Маш том хохирол хүлээсэн.

Цэвэр долларын ханшнаас болж иргэд, аж ахуйн нэгжийн хүлээсэн хохиролын хэмжээний талаар Монголбанк тооцоо, судалгаа хийсэн үү?

Өнгөрсөн хугацаанд маш их өндөр өртөгтэй интервенц хийсээр ирсэн. Цаашдаа энэ хэвээрээ явбал маш өртөгтэй. Валютын ханшны гол эх үүсвэр экспорт, гадаадын хөрөнгө оруулалт хоёр. Цаашдаа мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёр уялдаатай байна гэж Сангийн сайд хэллээ. Монгол Улс экспорт бол уул уурхайн бүтээгдэхүүн. Гэтэл жил ирэх тусам өрсөлдөх чадвар алдаж байна. Яг хэзээ Засгийн газартайгаа сууж байгаад ирээдүйд дунд хугацаанд валютын тогтвортой эх үүсвэртэй болох асуудлыг хэлэлцэж, ямар бодитой алхамуудыг хийх гэж байна вэ? Засгийн газраа яаж шахаж ажиллах гэж байна? Монголбанк нь мөнгөний бодлогоо хэрэгжүүлээд байхад Засгийн газар нь макро эдийн засгийнхаа тооцоон дээр шийдвэр гаргахгүйгээс болж алдаж байна.  

Мөн иргэдийн санхүүгийн боловсролын асуудал байна.

Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл өгөхдөө өөрсдийнхөө нөхцлийг тулгадаг. Зээл авч байгаа иргэдийн эрх ашиг гэдэг зүйл Монгол Улсад байхгүй байна. Зээл авна, хүүг нь төлнө, шимтгэлүүдийг төлнө. Зарим тохиолдолд авах гэж байгаа зээлээс нь хүүгээ урьдчилаад авдаг. Тооцоо хийгээд үзэхээр иргэдийн халааснаас асар их мөнгө гардаг. Банкууд өөрсдийнхөө л эрх ашгийг хамгаалдаг. Гэтэл Монгол Улсад зээл авсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг газар алга.

Н.Баяртсайхан: Ханшны эрсдэлтэй холбоотой тооцоо бидэнд байгаа. Энэ тооцоог бид танд хүргүүлье.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид нэг тэрбум гаруй долларын интервенц хийсэн. Гэхдээ өмнөх жилүүдэд хийж байсан интервенцтэй харьцуулахад том тоо гэж хэлэхгүй.

Тухайлбал 2016 оны эхний саруудад зарим саруудад 438 сая доллартай тэнцэх хэмжээний интервенц хийж байсан. Тиймээс бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн нэг тэрбум долларын интервенцийг том хэмжээтэй гэж бодохгүй байна. Гэхдээ ханшаа барихын тулд ингэж ажиллахаас өөр арга байсангүй.

Засгийн газартай бид хамтарч ажиллаж байгаа. Саяхан Монголбанкинд 2020-2024 оны эдийн засгийн судалгааг хийсэн. Үүнийг УИХ-ын удирдлагуудад ирүүлсэн. 2020-2024 оны талаар ярьж эхлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ үед үүсэх эрдслүүдийг даван туулах, тодорхой нөөцтэй байх, бэлтгэлтэй байх үүднээс Засгийн газартай хамтран ажиллаж байгаа.

Иргэдийн санхүүгийн боловсрол дээшлүүлэх явдал бол маш чухал зүйл. Бид зах зээлийн харилцаанд шилжээд удаагүй байна.

Бид олон зуун жил зах зээлийн зарчмаар явсан улс орон биш. Тиймээс иргэдийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх ажил эхлүүлж байна.

2018.01.01-ээс эхлээд санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр маш том хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд таны ярьсанчлан иргэд санхүүгийн байгууллагуудтай харилцахад үүсдэг бэрхшээлийг даван туулах харилцдаг аргыг нь зааж өгөх гэх мэт олон зүйл энэ хөтөлбөрийн хүрээнд яригдана.