Засаг захиргааны шинэтгэлээр хуралдаж байна
2011.04.26

Засаг захиргааны шинэтгэлээр хуралдаж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран яг одоо “Захиргааны шинэтгэл,  асуудал ба шийдэл” сэдвийн дор бага хурал зохион байгуулж байна.  Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд улстөр, эдийн засгийн шинэтгэлийг хийж ирсэн ч захиргааны шинэтгэлээ үндсэнд нь мартсан гэнэ. Түүнээс болж, иргэд төрийн үйлчилгээг хүртэж чаддаггүй. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах нэрээр төрийн албыг данхайлгасаар байгаа ч, үр шимийг нь иргэд хүртэж чаддаггүй  нь засаг захиргааны шинэтгэлийг хийгээгүйтэй холбоотой гэж хуралд оролцогчид тэмдэглэж байна.  Дэлхийн бусад орнуудын туршлагыг харвал засаг захиргааны шинэтгэл нь урт удаан хугацаанд хийгддэг ажил аж.  Тиймээс зарим орон засаг захиргааны шинэтгэлийг 40 жилийн турш хийсэн жишээ ч байдаг байна. Монгол Улсын хувьд энэ ажил үндсэндээ мартагдсан ч гэлээ одоо бодлогыг нь гаргачихад, УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа хэрэгжүүлээд явах боломжтой гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хэллээ. Тиймээс энэхүү бага хурлын төгсгөлд, зөвлөмж гаргаж, түүнийгээ Засгийн газарт уламжлах юм байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.