2017.12.25

Н.Учрал: Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд хэрэгжихгүй байна

УИХ-ын гишүүн Н.Учрал MNC телевизийн “Мөнхтөрийн цаг” нэвтрүүлэгт оржээ. Тэрээр улстөрийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага хийсэн юм.

Тэрээр: “2016 онд анх УИХ-д сонгогдоод УИХ-ын гишүүн гэдэг эрхэм алдрыг зүгээр хүртээд явах уу, эсвэл дөрвөн жилийн хугацаанд ард иргэддээ амласан амлалтуудаа хийж, хэрэгжүүлэх үү гээд суралцах он жил байсан. 2017 онд харьцангүй төлөвлөсөн ажлууд минь урагшилсан, амлалтууд минь хэрэгжиж эхэлсэн, хувийн амьдралд ч маш том өөрчлөтүүд ирсэн, их л суралцсан завгүй жил өнгөрлөө” хэмээн 2017 оныг тодорхойлсон юм.