Н.Учрал 2017.12.27 | Өдрийн сонин

Н.Учрал: Манай их, дээд сургуулиудыг олон улсын үзүүлэлтээр авч үзвэл шалгуурт тэнцэх нэг ч сургууль байхгүй

Н.Учрал: Манай их, дээд сургуулиудыг олон улсын үзүүлэлтээр авч үзвэл шалгуурт тэнцэх нэг ч сургууль байхгүй

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

- Манай улсын боловсролын салбарын нөхцөл байдал ямар байна вэ?

- Боловсролын салбарын бодит нөхцөл байдлыг харахад нэгдсэн бодлого байхгүй, учраа олохгүй байгаа байдал харагдаж байна. Бодлогоо ойлгохгүй байна, хамтынажиллагаа, багийн зохион байгуулалт алга. Дэлхийн боловсрлын байгууллагууд индексийг гаргадаг. Бага сургуулиа төгсөөд дунд сургуульд ороход нь шалгалт авдаг. Тэнд ямар дүн үзүүлсэн бэ гэдгээр нь боловсролынхоо үнэлгээг гаргадаг юм.

Ерөнхий боловсролын сургуульд нэг ангийн онц сайн сурдаг ганц нэг хүүхдээр үнэлгээгээр гаргах биш нийт хүүхдийн сурлагын дунджаар дундачлалыг гаргах ёстой юм. Манай боловсролын салбарт ганц нэг сайн үнэлгээ тоон үзүүлэлт болгож ашигладаг тал бий.

Боловсролын дундажийг гаргаж, манай улсын боловсрлын салбар ийм байна гэдгийг зарлаж, үүний дараа монгол хүүхдийн генетикийн судалгаан дээр үндэслэсэн хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэх ёстой.

Финланд, Шведэд гэхэд бага боловсрол, цэцэрлэгийн багш нарт хамгийн өндөр цалинг олгодог. Суурийг сайн тавьд боловсрол хөгжинө гэж үэзж байна. Гэтэл манай улсад сургуулийн хүртээмжийн байдал хүнд хэвээрээ л байгаа. Өнөөдөр сургуулийн хүртээмж 18 хувиар өссөн байгаа ч боловсрлын салбарт ямар бодлого, хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тодорхой биш байна шүү дээ.

Гаднаас сургалтын хөтөлбөрийг шууд хуулбарлах биш монгол хүүхдийн генетикийн судалгааг юуны өмнө гаргах ёстой.

Үүндээ суурилсан хөтөлбөр боловсруулах ёстой. Их, дээд сургуулиуд судалгааны байгууллага болъё гэсэн зорилт дэвшүүлэх биш монгол хүүхдийн генетикийн судалгааг юуны өмнө гаргах ёстой. Үүндээ суурилсан хөтөлбөр боловсруулах ёстой. Их, дээд сургуулиуд судалгааны байгууллага болъё гэсэн зорилт дэвшүүлээд яваа нь мөн л хоцрогдсон арга.

Судалгааны сургууль болъё гэж уриа дэвшүүлэх биш судалгаагаа яаж дэмжих вэ, мэдлэгийг хэрхэн бий болгож байна вэ гэдэг нь чухал. Дээд боловсролын салбарт шинэ мэдлэгийг хэрхэн бий болгож байна вэ, баялгийг хэрхэн бүтээж байна вэ гэдэг үндсэн хоёр үзүүлэлтээр улс орны хөгжлийн үндсийг өнөөдөр тодрхойлдог болчихсон.

Их сургууль бол шинжлэх ухааны технологийн мэдлэг, аж үйлдвэрийн мэдлэгийг бүтээдэг. Шинжлэх ухааны технологийн мэдлэг гэхээрээ олон улсын сэтгүүлд хичнээн өгүүлэл бичив, шинэ нээлтүүд юу хийв гэх мэтийн тоон үзүүлэлтээр авч үзэхийг хэлнэ. Аж үйлдвэрийн мэдлэг гэхээрээ гарааны хичнээн компани байгуулагдав, зах зээлд гарч хичнээн хүнийг орлогтой болгов гэх мэт үзүүлэлтүүдээр тооцно. Манай их, дээд сургуулиудад дээрх тоон үзүүлэлтээр авч үзвэл шалгуурт тэнцэх нэг ч сургууль байхгүй. Манай улс аж үйлдвэрийн мэдлэг олгох юм уу эсвэл судлаар нар бэлдэж байгаа юм уу. Үүнийг эхлээд тодорхойлчих ёстой. Ер нь манай боловсролын салбарт нэгдсэн бодлого алга, ямар хөтөлбөрөөр явах гэдэг нь суралцагчдад нээлттэй тодорхой биш байна.

- Боловсролын салбарт шинэ сайд ирэх тоолондоо эсвэл нам, засаг солигдох тоолонд сургалтын агуулга, хөтөлбөр өөрчлөгдөөд байдаг. Үүнд та ямар байр сууринаас ханддаг вэ?

- Боловсрлын салбарынхнаас би ганцхан асуултыг асуудаг юм. Монголын боловсрлын үндсэн хөгжлийн хөтөлбөр гэж юу вэ гэдгийг асуудаг. Суралцаг нар эхлээд мар хөтөлбөрөөр, ямар бодлоготой байх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Үүнийг нь сургуулиас нь зарлах ёстой. Их, дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэгт ийм хөтөлбөрөөр энэ мэдлэг, мэдээллийг олж авах юм байна гэдгээ хоёр талаасаа танилцаж мэдсэн байх ёстой.

Одоо бол ерөнхий болосврлын байгууллага цөм хөтөлбөрийг хэрэгжүүлээд байх шиг байгаа юм.

Сурах бичиг нь гэхэд есдүгээр сарын 1-ний өдөр сурагчдын гар дээр ирэхээ байсан завхрал гардаг болсон байна лээ.

Бараг арванхоёрдугаар сар хүргэж байж сурагчдын гар дээр сурах бичиг нь ирж байх жишээний. Сурах бичгийнхээ агуулга дээр ажиллаж амждаггүй гэсэн тайлбарыг өгч байна. Манай улсад боловсрол соёл шижнлэх ухааны салбар нь хэзээ  ч улстөржиж болохгүй салбарын нэг. Аль нам нь хамаа байхгүй, нэгдэж суугаад боловсролын салбарт хөгжлийн үндсэн энэ хөтөблөрийг барих юм байна гэдгээ салбарт ажиллагсад тодорхойлчих хэрэгэтэй. Тэгээд үүний цаана хэрэгжилтийг хийх хэрэгтэй.

- Та салбарын сайд Цогзолмаагаас хэр их үр дүн хүлээж байна?

- Цаг хугацааны хувьд одоо урт биш хугацаа үлдлээ. Би тоо ярь гэж хэлдэг. Хичнээн багш, оюутнууд судалгааны өгүүлээ нийтлүүлэв, хичнээн гарааны компани байгуулагдаж хичнээн төгрөг олов, их сургуулиуд төсөвт хичнээн төгрөгийн орлого оруулав гэх мэтээр тоон чанараар энэ салбарын бодит үнэлгээг харна шүү гэдгийг хэлж байгаа. Өнөөдөр их дээд сургуулиуд гэхээрээ улсын төсвөөс дандаа мөнгө авдаг биш эргээд мөнгө оруулдаг байхаар ажиллах боломж хүртэл байна.

- Цалингаа нэмүүлнэ гээд жагсаад байсан багш нар эцсийн ямар шийдэлд хүрсэн бэ?

- Багш нарынхаа асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол нэг удаагийн гал ундтаар маягаар шийдэх ч юм биш л дээ. Миний санаачилсан Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй Болосврол соёл, шинжлэх ухаан, спортын яамны ажлын хэсгийнхэн уншиж танилцаж байгаа гэсэн. Уг нь энэ хууль батлагдчихвал багш нарын асуудал системээрээ зөв болно. Боловсролын салбарт багшийн чанарыг сайжруулах нь нэн түрүүний хийгдэх гол ажлын нэг. Багшийн хөгжлийг дэмжиж, нийгэмл баншийн нэр хүндийг өсөгж байж багш болох сонирхлыг нийгэмд өдөөж өгнө. Ингэж чадвал мэдлэг боловсролтой сайн залуус багшийн мэргэжлийг сонгоно.

- Ойрын үед агаарын бохирдол ихэссээр байна. Агаарын бохирдлыг буруулахын тулд ямар ажлууд хийгдэх ёстой вэ? Таны сонгогдсон тойрог болох Сонгиноиайрхан дүүрэг бол утааны гол голомт байдаг газрын нэг шүү дээ.

- Би Сонгинохайрхан дүүрэгтээ өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. Утааны асуудал маш хүнд байгаа. Улаанбаатар хотод дүүргээр нь бүсчлэх шаардлагатай. Би урьд нь утааны асуудал дээр бодитой хэд хэдэн ажлуудыг хийж, ярьж байсан.

Өмнөх Засгийн газрын үед Шинжлэх ухааны академи хүрээлэнгээр хийлгэсэн бодитой санаачилгууд танилцуулж байсан.

Шөнийн тарифийг тэгэлсэнтэй холбоотойгоор өдөр нь дулаанаа барьдаг зуух утаа гаргахгүй технологи бий.

Шаардлагатай бол энэ зуухыг авч ажиллуулж үзмээр байна. Ерөнхий боловсролын сургуулиудад агаар шүүгч тавилаа гээд агаарын бохирдол шийдэхгүй. Гал унтраах төдий ажил болчихоод байна. Манай тойрог дээр гурван айл дээр хэрэгжүүлж байгаа лагаар гааз гаргадаг технологийг бас туршиж хэрэглэмээр байна. Төв аймагт утаагүй зуурх туршигдаад Зуун-Мод сум утаагүй болчихсон байна гэнэ.

Шинэ дэвшилттэй технологийг эрэлхийлж, эх оронч худалдан авалтыг дэмжчихвэл утааг бууруулах тодорхой алхам болох юм.

Одоогийн байдлаар агаарын бохирдлыг бууруулах 16 тэрбум төгөрг байна. Нүхэн жорлонг шийдэхээр Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долдлар Байгаль, орчин ногоон хөгжлийн яаманд байна. Зөв оновчтой шийдлээ сонгох тухай болохоос биш төсөв мөнгө байхгүй гэдэг бол шалтаг. Цаашид утааг буурулахын тулд дагуул хотуудаа хөгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Нийслэл хотын удирдлагууд жил бүр 560 сая төгрөгөөр шатахууны зардал гэж авдаг юм байна лээ. Монголчууд өөрсдөө цахилгаан автомашин үйлдвэрлээд эхэлсэн байна.

Хэрвээ цахилгаан автомашинаар нийслэлийг дарга нар явах юм бол 560 сая төгрөгөөс жилдээ 56 сая төгрөгийг л түлшинд зарцуулж цаанан нь мөнгө хэмнэнэ. Хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулахад нэмэр болох ажлуудыг төсвийн байгууллагуудаас санаачилга гаргаж хийх хэрэгтэй байна. Агаарын бохирдлоос шалтгаалаад ханиад томууны өвчлөл маш хүнд байгаа. Ирэх нэгдүгээр сард ерөнхий боловсрлын сургуулийн сурагчдыг нэг сарын хугацаатайгаар амраах шийдвэр гарсан нь зөв шийдвэр юм.

Дэлхийн улс орнууд утаанаасаа салсан арга нь ядуурлыг зогсоож хүмүүсээ ажилтай болгож, эх оронч худалдан авалтыг дэмжсэн байдаг. Жишээ нь цахилгаан автобусыг сургуулиудад явуулах хэрэгтэй. Агаар шүүгч авах гэж байгаа бол Монголд үйлдвэрлэсэн компаниудаасаа авчих хэрэгтэй. Ажил орлоготой болсон хүмүүс нүүрс түлэхээс өөр шийдлийг бас хайж эхэлдэг юм байна лээ. Дан ганц утаатай тэмцэх биш ядууралтай хамтдаа тэмцэж байж агаарын бохирдлын тухай асуудлыг шийднэ.