2017.12.28

Дүүргийн зарим сургуульд урсгал засвар хийх шаардлагатай байна гэв

УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2017.12.27) Сонгинохайрхан дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Дүүргийн зарим сургуульд урсгал засвар хийх шаардлагатай бол, цэцэрлэгийн багш нар дундаа ганц зөөврийн компьютертай гэх зэрэг шийдэх асуудал их байна. Энэ тал дээр байнгын хороодын гишүүдийн анхаарч ажиллахын хүссэн юм. 

Мөн тэд Сонгинохайрхан дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.