Ж.Сандагсүрэн 2017.12.28 | Телевиз: МҮОНТВ

СХД-ийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг агаар шүүгч суурилуулжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус эмнэлэг нь долоон шүүлтүүртэй, агааржуулагчийг давхарууддаа суурилуулжээ. Ингэснээр эмнэлгийн дотоод агаарын бохирдлын хэмжээг бууруулж, гаднаас орж ирсэн агаарыг хүчилтөрөгч болгон гаргах зарчмаар ажилладаг аж.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн "Эмнэлэг гэдэг онцгой объект. Агаарын бохирдол ийм байгаа үед амьсгалын замын өвчлөл ихэсдэг. Сонгинохайрхан дүүрэгт энэ асуудал сүүлийн найман жил яригдаж байна. Өнгөрсөн жил бид хамгийн түрүүнд эмнэлгийн хүчин чадлыг сайжруулж, эх хүүхдүүдийг тухтай орчинд, олон хүнд үйлчлэх боломжтой болгох тал дээр арга хэмжээ авсан. Мөн агаарын бохирдлыг буруулах ажлыг хийсэн. 
Үүний дараагаас агаарын дотоод орчныг цэвэршүүлэхийн тулд дүүргийн хэмжээнд юу хийж болох талаар төлөвлөсөн. Энэ хүрээнд агаар шүүгчийг оруулж ирсэн байгаа. Хөрөнгө санхүү дээр бид нийслэлтэй хамтран шийдэж байна. Нийслэлээс дэмжихээ илэрхийлсэн. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт бид хамгийн бага зардлаар үр дүнд хүрэхээр ажиллаж байна. Уг нь нэлээд олныг байрлуулах шаардлагатай. Гэхдээ төсөв мөнгөний асуудлаас болж олныг суурилуулж чадахгүй байгаа. Эрчимт эмчилгээ болон, хүлээн авах тасагт нийт 13 агааржуулагчийг 70 орчим сая төгрөгөөр суурилуулсан.

Дотоод орчны чанарын мэдээллийг компьютероор болон гар утсаар авах боломжтой. Тус эмнэлэг нийслэлийн хэмжээнд хамгийн их агаарын бохирдолтой цэгт харьяалагддаг учир агаарын бохирдлыг иймэрхүү хэмжээнд болгож бууруулсан нь том үр дүн. Өмнө эмнэлэг их бүгчим байсан учир янз бүрийн үнэр их гардаг байсан" гэсэн юм.