Н.Цэрэнбат Ж.Энхбаяр Л.Оюун-Эрдэнэ 2017.12.29 | Телевиз: TV9

Онцгой байдал зарлах ёстой юу?

Утааг бууруулах чиглэлээр УИХ-ын гишүүдийн байр суурь.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Утаатай холбоотойгоор ОНЦГОЙ байдал зарлах бүрэн боломжтой. Ингэж зарласнаараа төр засаг, нийгмийн бүх л үйл ажиллагааг энэ асуудал руу чиглүүлнэ гэсэн үг. Үнэхээр эрс, шийдэмгий арга хэмжээ авахгүй бол өнөөдөр маск тараагаад, ганц нэг яндан буулгаж, зуух тараагаад явахгүй нь тодорхой. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Бүсийн нэмэгдэл байх ёстой. Мөн дагуул хотын асуудал байгаа. Тиймээс төрийн гурван өндөрлөг аль намаас сонгогдсон, ямар эрх үүрэгтэй гэсэн жижиг асуудал дээр маргах биш харин энэ гурав нэгдээд ажиллавал тэдгээр хүмүүс түүхэнд үлдэх болно"

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат " Онцгой байдал зарлах, эс зарлахдаа бус. Тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэй:. Шийдэлд хүрээгүй байж онцгой байдал зарлалаа гээд утаа буурахгүй"