Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг үнэлэв
2017.12.27

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг үнэлэв

С.Чинзориг сайд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт олон жил  өөрийн үнэт хувь нэмрээ оруулан, хичээл зүтгэл гаргаж ажилласныг үнэлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээж авч, шагнал гардууллаа.

 Энэ удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн Н.Алтанцэцэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Т.Энхчимэг нар Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан.

undefined

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны П.Мөнхчимэг, Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны Ц.Амарзаяа нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнасан юм.

undefined