Н.Цэрэнбат Ё.Баатарбилэг 2018.01.03 | Телевиз: UBS

УИХ Засгийн газартай агаарын бохирдлын эсрэг хамтран ажиллана

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар 12 гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар товлосон байна. Ингэхдээ монголын төрийн зарцуулсан мөнгө, хэрэгжүүлсэн ажлыг авч хэлэлцэх аж.

Оновчтой хөрөнгө оруулалт хийсэн үү, эсвэл салхинд хийсгээд алдсан уу гэдгийг энэ хурлаар дүн тавих юм.