2018.01.03

Б.Батзориг: Бэлчээрийн даацад анхаарах цаг нь болсон

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг BloombergTv Mongolia телевизийн "Бизнесийн төв цэг" хөтөлбөрт орж, салбарын асуудлаар ярилцжээ.

2017 оны 12 дугаар сарын байдлаар 66.2 сая толгой мал тоолуулсан хэмээн тэрээр мэдээллээ. Засгийн газраас малын хөлийн татвартай болж, татварын мөнгийг худаг ус гаргах, бэлчээрийн газар сайжруулах, малын үржил шимийг тал дээр ашиглах ажлыг хэрэгжүүлэхээр судалж байгаа аж.