Л.Болд 2018.01.03 | Өглөөний сонин

УИХ-ын гишүүн Л.Болд ахмадуудынхаа хүсэлтийг биелүүлэв

УИХ-ын гишүүн Л.Болд ахмадуудынхаа хүсэлтийг биелүүлэв

УИХ-ын гишүүн Л.Болд тойргийнхоо буюу Хан-Уул дүүргийн 2910 өндөр настан бүхий айл өрхөд нийт 14550 шуудай нүүрс тараажээ. Тэрбээр жил бүр ахмад настан, амьжиргаа тааруу өрхүүдэд түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлдэг нь уламжлал болоод байгаа юм. Энэ өвөл мөн цөөнгүй ахмадууд түүнээс дэмжлэг хүссэн тул нийт ахмад настан өрхүүдэд ийнхүү нүүрс олгосон байна. Өнгөрсөн 12 дугаар сарын туршид тараасан нүүрс тэтгэврийн насны нийт 3000 орчим иргэнд хүрчээ.